Халдах ёсгүй сөөм газрынхаа өмнө халуун амиараа сөхөрч чадах офицер манай улсад цөөнгүй. Тэдний төлөөлөл болох яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.
Ангилал: Нийгэм
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадмын зохион байгуулагчид болон нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн төлөөлөл болсон эрхэмүүд өнөөдөр хэвлэлийн хурлаа хийлээ.
Монголын үндэсний Филармоны концертын их танхимд симфони найрал хөгжмийн “Dolce Basso E Cello” тоглолт 3 сарын 28-нд 19:00 цагаас тоглогдох гэж байна.
Үргэлж элдвийг сэтгэж, олны анхаарлыг татдаг поп од Майли Сайрус “Instagram”-даа доод урууландаа шивээс хийлгэсэн зургаа оруулжээ. Тэрээр уруулаа сөхөж байгаад хар, шар хосолсон өнгөтэй шивээсээ үзүүлсэн зургаа тавьсан байна. Түүний шинэ шивээс нь гунигтай муурын зулзага ажээ. Майли Сайрис шивээснийхээ жинхэнэ эсэх талаар ямар нэг зүйл хэлээгүй байна.
Цэргийн баярыг тохиолдуулан монгол эрчүүддээ зориулсан “Эрийн хийморь дээшээ” хүндэтгэлийн тоглолт Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 3-р сарын 18-нд буюу өнөөдөр 18:00 цагаас ганцхан удаа тоглоно. Тус тоглолтонд МУГЖ С.Батсүх, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Х.Болормаа, МУСТА Бо.Батболд, МУСТА Д,Баасанжав, МУСТА Ба.Батболд, хийлч Дээгий, Ч.Дорж. О.Анхчимэг, Д.Шижирмаа, Улаанбаатар чуулгын “Хангарьд” найрал хөгжим тус чуулгын бүжигчид, циркийн жүжигчид оролцоно.
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадам ирэх 04-р сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны товоо зарлалаа. Тус наадмын хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-д зохион байгуулагдана.
“Universe Best Songs” наадам 6 дахь жилдээ, “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” хэмээх уриан дор амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, амжилт гаргах боломж олгосоор уламжлал болон зохион байгуулагддаг тус наадамд энэ жил 700 гаруй оролцогч бүртгүүлсэн юм. Ийнхүү өнөөдөр наадмын III шатны шалгаруулалт эхэлж байгаа бөгөөд тус шатанд 100 гаруй оролцогч шалгаран үлдсэн аж. Ингээд наадмын III шатны шалгаруулалтын сонирхолтой гэрэл зургуудаас хүргье.
Монголын сэтгүүлчдийн эвлэл(CMJ)-ийн Ерөнхийлөгч Б. Галааридийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо(JAK)-ны Ерөнхийлөгч Park Chong – Ruyl тэргүүтэй төлөөлөгч Монгол улсад анх удаа албан ёсны айлчлал хийв.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн, эх хэлээр нь буюу Франц хэлээр тайзнаа шинэчлэн тавьсан билээ. Тэд энэ сарын 15-нд буюу өнөөдөр дахин “Кармен” дуурийг тайзнаа эгшиглүүлэх нь ээ. Тус дуурьт театрын залуу уран бүтээлчид гоцлож буйгаараа онцлог юм.
Дон Жуан… Эрхэмсэг энэ нэрийг сонсохоор бүсгүйчүүдийн хайрыг татах шидтэй царайлаг, нуруулаг, булчинлаг нэгэн санаанд буудаг билээ. Энэ төсөөллийг минь эвдэн ДБЭТ-т 10 жилийн дараа сэргээн тавьж буй “Дон Жуан” дуурийн гол дүрд гоцлол дуучин Э.Анхбаяр тогложээ.
