Ангилал: Нийгэм

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн, эх хэлээр нь буюу Франц хэлээр тайзнаа шинэчлэн тавьсан билээ. Тэд энэ сарын 15-нд буюу өнөөдөр дахин “Кармен” дуурийг тайзнаа эгшиглүүлэх нь ээ. Тус дуурьт театрын залуу уран бүтээлчид гоцлож буйгаараа онцлог юм.

Дон Жуан… Эрхэмсэг энэ нэрийг сонсохоор бүсгүйчүүдийн хайрыг татах шидтэй царайлаг, нуруулаг, булчинлаг нэгэн санаанд буудаг билээ. Энэ төсөөллийг минь эвдэн ДБЭТ-т 10 жилийн дараа сэргээн тавьж буй “Дон Жуан” дуурийн гол дүрд гоцлол дуучин Э.Анхбаяр тогложээ.

ДБЭТ-ын дуучид Солонгосыг зорих нь ээ. Дуучин Г.Доржхорлоо, Э.Бумхүү, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар Тэжонь хотын дуурийн театрт нэг сар дадлага хийж, Италийн найруулагчтай хамтран ажиллаж, “Чио Чио сан” дуурьт тоглох аж. Тэд ирэх сард БНСУ-ыг зорих юм байна.

Цэргийн баяр буюу эрчүүдийн баяр айсуй. Айсуй баярыг угтаж “Монголика-2” рестораны хамт олон “Цэрэг эрчүүдээ магтан дуулъя” цэнгүүнийг гуравдугаар сарын 14 баасан гарагт, гуравдугаар сарын 18-нд мягмар гарагт тус тус зохион байгуулах гэж байна.

Монголын мянга мянган залуусын шүтээн болсон олон гайхалтай хамтлаг дуучид “Монголын төлөө” нэгдэж цэргийн баярын үдэш буюу энэ сарын 18-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглохоор болжээ.

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадам ирэх 04-р сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны товоо зарлалаа. Тус наадмын хэвлэлийн хурал энэ сарын 17-нд буюу даваа гаригт 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-д зохион байгуулагдана.

Цэргийн баярыг тохиолдуулан монгол эрчүүддээ зориулсан “Эрийн хийморь дээшээ” хүндэтгэлийн тоглолт Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 3-р сарын 18-нд 18:00 цагаас ганцхан удаа тоглоно. Тус тоглолтонд МУГЖ С.Батсүх, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Х.Болормаа, МУСТА Бо.Батболд, МУСТА Д,Баасанжав, МУСТА Ба.Батболд, хийлч Дээгий, Ч.Дорж. О.Анхчимэг, Д.Шижирмаа, Улаанбаатар чуулгын “Хангарьд” найрал хөгжим тус чуулгын бүжигчид, циркийн жүжигчид оролцоно.

Кино театруудад гараад сар гаруй болсон ч Аз жаргалын Shock МУСК үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тус кино театруудын гол танхимаа алдахгүй яваа нь үүний нэг тод илрэл биз. Залуу, мэргэжлийн уран бүтээлчид оролцон тоглосон уг уран бүтээлийг МУГЖ О.Бат-Өлзий, МУГЖ С.Сарантуяа нарын хүү Б.Тамир найруулсан юм.

Холливудын хамгийн залуу хосууд гэгдэж байсан Жастин Бибер, Селена Гомиз нар салаад нилээд хугацааг өнгөрөөсөн. Тэгвэл Жастин саяхан түүнтэй эвлэрэхээр гайхалтай цэцгийн баглааг илгээжээ. Жастин түүн рүү 10,000 ам.долларын үнэ бүхий цэцэг илгээсэн аж. Мөн Жастин энэ сарын эхээр Селенагийн “Оскарын” үдэшлэгэн дээр авахуулсан зургийг нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гүнж хэмээн “Instagram”-даа оруулжээ.