Холливудын алдарт жүжигчин Жеки Чан Өмнөд Солонгосын JJСС поп хамтлагийн менежер боллоо хэмээн Assosiated Press агентлаг мэдээлжээ. Тус хамтлаг нь рэпчин РSҮ-ийн алдаршуулсан к-рорстилээр тоглодог аж. Хамтлагийн бүрэлдэхүүнд дөрвөн солонгос, нэг хятад, нэг австрали байдаг.
Ангилал: Нийгэм
Энэ сарын 18-ны өдөр “Монгол цэргийн баярт” -т зориулсан “Эр хүн танаа” тоглолт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус тоглолт “Тэнхээт эрсийн тэнгэрлиг аялгуу” нэрээр сүүлийн жилүүдэд зохиогдсон бөгөөд үзэгчдын үзэх дуртай концерт болоод байгаа юм. Тоглолтод сайн дуулдаг бөхчүүд, нийтийн дууны нэрт мастерууд оролцох аж. Мөн энэ үеэр бөхчүүд бөхийн гараа дэвээний үзүүлбэрийг үзүүлж үзэгчдэдээ сюрпириз барих гэнэ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Хүүхдийн урлагийн VIII наадам”-ыг зохион байгуулах гэж байна.
Mercedes Benz-ийн загварын долоо хоногт Монголын загвар зохион бүтээгч Ариунаа Сүри өөрийн брэндийг дахин танилцуулахаар боллоо. Сүригийн хувьд ХБНГУ-д загварын чиглэлээр мэргэшин, тус улсын томоохон загварын салонд ажиллаж байсан туршлгатай, залуу загвар зохион бүтээгч билээ.
“Гранд” сэтгүүлээс анх 2011 онд Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүдээ алдаршуулан, тэдний бүтээлч үйлсийг сурталчлах, хөхиүлэн зорилгоор “Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байсан.
Монголчууд бидний уламжлалт, хорвоод хосгүй гайхамшигт өв соёлын нэг болох хөөмий буюу яруу өгүүлэхүйн эгшиглэнг дэлхийд таниулах хүндтэй үүргийг…
Тайзан дээр тэрбээр эсэн бусын гаж үйлдэл хийж буй мэтээр бүжиглэж, хүмүүсийг ёстой байдалд оруулдаг нэгэн. Хагас нүцгэн хүүхэн тайзан дээгүүр сум шиг гүйж, эмэгтэй хүний уруул дээр шуналтайяа озох нь түүнээс л гарах үйлдэл билээ. Иймд дуучин Майли Сайрусын тоглолтыг очиж үзсэн хүмүүс тэр бүр уйдахгүй болов уу.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ой энэ сарын 18-ны өдөр тохионо. Мөн энэ онд Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байгаа.
Хошин урлагийн “Х-Түц” продакшн өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болгож байсан “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын гуравнаас тоглохоор болжээ.Найруулагчаар УГЗ Ч.Найдандорж ажиллаж “Х-Түц” продакшны уран бүтээлчдээс гадна гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, Н.Сувд нар урилгаар тоглох гэнэ.
Шоронгийн хүйт даасан өрөөний ханан дээр эмэгтэйн зургийг харандаагаар татлан зурж байгаа залуу үйлдсэн хэрэгтээ гэмшин “…Хайртай ээждээ хүү чинь ханиа дагуулаад ирлээ. Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа, ээж минь…” хэмээн гуниглан дуулна. Мансуурах донд автсан залуу өөрийнх нь гаж зуршлыг болиулах гэж аргадан ятгаж байгаа ээжийгээ тагтан дээрээс санамсаргүйгээр “нисгэн” амь насыг нь егүүтгэсэнийхээ төлөө ийнхүү шоронд шаналан хайртай ээжийнхээ хөргийг сэтгэлээсээ зурж гэмшин суугаа нь энэ аж.
