Ангилал: Нийгэм

Улсын драмын эрдмийн театр жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн сар” болгон зарладаг. Тэгвэл энэ жил “Гамлет”, “Эдип”, “Парисын дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү”, “Кихот ноён” зэрэг бүтээл үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Монголын үе үеийн эмэгтэй зохиолчдын яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, мюзикл, дурсамжийн ном нь бүсгүй хүний баяр жаргал, амьдралын зовлон гуниг аль алиныг нь ухааны цар, бодол бясалгал, сэрэл мэдрэмжээрээ туурвин бүтээж ард түмэндээ монголын зохиолчдын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан барьж байгаа сэтгэлийн бэлэг болой. Энэхүү номонд Эрдэнэбатын Оюуны “Би эндээс явахгүй” жүжиг, Сономын Удвалын “Одгэрэл” тууж, Шагдарын Дулмаа, Санжаажавын Оюун, Бямбажавын Энхтуяа, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Цоодолын Хулан, Баярхүүгийн Ичинхорлоо, Лувсандоржийн Өлзийтөгс, Баяртогтохын Батрэгзэдмаа, Ринчиндоржийн Энхтуяа /Эмүжин/, Шагдарын Лхамноржмаа зэрэг зохиол бүтээлээрээ олноо танигдсан 114 бүсгүй зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн туурвисан олон сайхан бүтээлүүд багтсанаараа хойчийн залуу үеийнхэнд хэмжээлэшгүй их үлгэр дууриал үзүүлж буйтай юм.

DreamWorks Animation кино компани 2014 оны 11-р сарын 26-нд буюу талархлын баярын өдрөөр өөрсдийн шинэ анимешнаа үзэгчдэд хүргэнэ. Зохиолч Adam Rex-ийн “The True Meaning of Smekday” гэх хүүхдийн номноос сэдэвлэн бүтээж буй “Home” нэртэй энэхүү анимешнд Jim Parsons, Rihanna, Jennifer Lopez, Steve Martin нар дуу оруулж найруулагчаар нь 1998 онд Antz анимешинг найруулж байсан Tim Johnson ажиллаж байна.

Нэгэн үе зохиолын дууны хит парадыг “Чи бидэн хоёр”, “Ойрхон л байж шүү дээ, “Ханийн дуу” зэрэг бүтээлүүд тэргүүлж, монгол түмний сонсох дуртай дуу болж мөнхөрсөн нь бий. Тэгвэл тэрхүү дууг дуучин Д.Ширмэнтуяатай хамтран олонд хүргэсэн ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал бие даасан ес дэх удаагийн тоглолтоо энэ сарын 15-нд “Есөн эрдэнийн орон” нэртэйгээр монголчууддаа толилуулах болжээ.

“Глоб Интернэшнл” төвөөс 15 жилийн ойн баяртаа зориулан залуучуудын дунд орчин үеийн бүжгийн тэмцээн зарлажээ. Энэ тэмцээн нь цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж.

Дунд сургуулиудаар явж, хүүхдүүдтэй уулзаж, номын тухай ярилцаж явахад нэг зүйл их содон анзаарагдаж байна. Энэ нь ахлах ангийхнаас дунд ангийнхан нь илүү их ном сонирхож, илүү их уншдаг болох нь мэдрэгддэг. Ялангуяа 6-р ангийнхан. Гэтэл тэднээс илүү номонд дуртай байгаа үеийнхэн бол бүр 1-2-р ангийнхан.

Түүний талаар сүүлийн үед цахим ертөнцөөр “нөхрөө туршиж, уйлуулсан” гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар жүжигчин О.Дөлгөөнөөс тодруулах гэсэн боловч түүний утас нь холбогдох боломжгүй байсан учраас түүний нөхөр М.Очиртой холбогдсон. Энэ удаагийн”Мобайль Ньюс” буландаа түүнээс тодруулга авснаа онцолж байна.

Монголын ардын урлаг тэр дундаа язгуур урлагийг дэлхийд сурталчилан таниулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа “Домог” хамтлагийн морин хуурч, Aвстрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадмын тэргүүн байрын шагналт, МУСТА “Д.Шинэцог-гени” монголын шилдэг хөгжмийн зохиолчдын морин хуур синфони найрал хөгжимд зориулсан сонгодог бүтээлүүдээс бүрдсэн “Морин хуур мину” хэмээх концертоо Төрийн ордоны их танхимд энэ сарын 21-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглохоор болжээ.

Найруулагч Г.Доржсамбуу агсны нэрэмжит “Бурхан мэднэ” театр урлагийнхны наадам маргааш болно. Бидний мэддэгээр “Говийн зэрэглээ”-гийн Арслан шvv дээ. Энэ наадмыг Г.Доржсамбуу агсныг дурсч төрсөн өдрөөр нь хийдэг уламжлалтай. Энэ жил шилдэг найруулагч, эрэгтэй, эмэгтэй жvжигчин, зураач, жvжгийн зохиолч, хошин шогийн хамтлаг, театр урлагийн зvтгэлтэн зэрэг долоон номинацид шагнал гардуулна.