“Монгол кино” нэгдэл өчигдөр сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ хүлээн авалтаас ТВ-ийн нэвтрүүлэг бэлдэж байгаа бөгөөд сар шинэ хуучруулалгүй “Гайхамшгийг бүтээгчидтэй” үзэгчдээ уулзуулах нь ээ.
Ангилал: Нийгэм
Жүжигчин Кристен Стюарт Холливудын дур булаам, донжлог хүүхнүүдийн тоонд багтдаггүй нэгэн билээ. Тэгвэл саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр өөрийн гадаад үзэмжийн талаар илэн далангуй ярьсан гэнэ. Кристен бүсгүй үсээ янз бүрээр засуулах дуртайгаа өгүүлсэн бөгөөд нүүрнийхээ будалтыг хоёр өдөр дараалан цэвэрлэдэггүй болохоо илчлэв.
Төрт ёс, хаадын сангаас санаачлан түүхэн туужсын уралдаан зарлаж, үр дүнд нь “Хатан цадиг” хэмээх шинэ ном бүтээжээ. Өмнө нь зохиолч, судлаач, уран бүтээлчдийн дунд мөн ийм уралдаан зарлаж, “Хаадын цадиг” цувралыг бүтээсэн бол үүний үргэлжлэл болгож “Хатан цадиг”-ийг уншигчдадаа өргөн барьж байна.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил нар Дэлхийн циркийн урлагт чансаагаараа эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадмаас Гран-при хүртээд ирсэн Т.Буд багштай “Bud X Roses” студийн жүжигчид болох Н.Төгөлдөрсайхан-СТА, Г.Энхгэрэл СТА, Б.Алтжин СТА, Б.Уянга СТА, Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарыг хүлээн авч, баяр хүргэлээ.
“Universe Best Songs” дууны наадам тун удахгүй 2014 оны шалгаруулалтаа эхлүүлэх гэж байна. Энэ жилийн наадам нь “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриатайгаар зохион байгуулагдах нь ээ. Тус наадам нь авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, боломж, урлагийн карьер бэлэглэж байдаг бөгөөд энэ жилээс эрс шинэчлэгдэн өөрчлөгдөж байгааг наадмийн зохион байгуулагчид онцлон хэлсэн юм.
Шинийн наймны билэгт сайн өдрийг тохиолдуулан Улсын циркт 2-р сарын 07-ны 16.00 цагаас зохион байгуулах уг хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна. Эдгээр номуудыг хурснаар нас, буян, заяа, хийморь дэлгэрч, барцад саад амирладаг аж.
Эртний хөгжмийн зэмсэг бүхий олдворууд ХБНГУ-д сэргээн засварлагдаад эх орондоо эргэн ирлээ.Энэхүү үнэ цэнэтэй олдворуудыг 2013.01.25-ны өдөр “Чингис Хаан” ОУ нисэх онгоцны буудалд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, ХБНГУ-с Монгол Улсад суугаа элчин сайд ноён Герхард Тийдман болон ХБНГУ-ын Элчин сайдын яам, нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэль Россбах, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Dr. Prof. Д.Цэвээндорж, Монголын Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар зэрэг албаны хүмүүс хүлээн авсан юм.
Хөгжмийн ертөнцөд хамгийн нэр хүндтэйд тооцогддог “Грэмми”-гийн 56 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Лос-Анжелес хотноо зохион байгуулагдлаа.
Америкийн 29 настай дуучин бүсгүй Кэти Перри хэзээ ч эгэл даруу нэгэн байгаагүй билээ. Энэ удаа ч гэсэн тэрбээр нэгэн гялгар сэтгүүлийн хавтсыг нэлээн илэн далангуй өмсгөлтэйгээр чимэглэжээ. Мөн сэтгүүлд чамгүй нээлттэй, илэн далангуй ярилцлагыг өгсөн байна.
Дэлхий нийтийн анхаарлыг татдаг алдарт “Mercedes benz”-ээс ивээн тэтгэдэг Нью-Йоркийн “Fashion Week”-т дизайнер Г.Золцэцэг буюу Кatya-Zol –ын загварууд оролцохоор болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
