Ангилал: Нийгэм

“Мөхөшгүй Монгол” тоглолт ирэх сарын 21-23-ны өдрүүдэд болно. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн хоёр жил дараалан хийсэн тоглолтоо энэ удаа цагаан сарын дараа хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ.

Өнөөдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны 06 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан салбарынхаа уран бүтээлчдэд шагналыг нь гардуулан өглөө. Үүнд:

Сар ертөнцийг гийгүүлэхгүй тэнгэр битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “Битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ.

Тухайн жилийн байр байцыг шинжих шороон үхрийн зурлагыг харваас, Модон морь жилийн шороон үхэр нь: Ногоон толгойтой, эвэр, чих, сүүл бие нь улаан, ходоод нь цагаан, дөрвөн шийр нь хөх, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан дүртэй зурагдан гарчээ.

“Nuans” Буриад улсад тоглоно Поп опера чиглэлээр уран бүтээл туурвидаг “Nuans” хамтлагийнхан ОХУ-д аялан тоглолт хийхээр зэхжээ. Тэд тун удахгүй “Лучши песни для мамы” аялан тоглолтоо ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Усть, Орда, Улаан-Үд, Чита зэрэг хотуудад тоглох аж.

Монгол улсад чөлөөт бүжгийн урсгал буюу орчин үеийн бүжиг хөгжлийн гараагаа тавиад удаагүй байгаа ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэхүү урлаг хурдацтай хөгжиж, олон улсын хэмжээнд цойлж, Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргах хэмжээнд хүргэхээр тууштай бэлтгэгдэж буй хүүхэд залуусын тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа.

“Хип хоп” урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн “Ice Top” хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд UB palace-ийн концертын их танхимд “Best of Ice top” тоглолтоо үзэгч фэнүүдтэйгээ 18 жилийнхээ ойгоо тэмдэглэнэ.

УДБЭТ-ынхан шинэ оны анхны уран бүтээлээ үзэгчиддээ хүргэхээр тун завгүй ажиллаж байна. Театрын балет ангийнхан Португалийн нэрт балетмейстер Хьюго Виератай хамтран “Диваажин энд байна” хэмээх модерн балетыг шинээр бүтээж орчин үеийн балетын гайхамшгийг мэдрүүлэх гэж буй юм.