Лос-Анжелес хотноо 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадам болж өндөрлөлөө. “Оскар”-ын наадмын өмнө болдог энэхүү шагнал гардуулах ёслолыг “Оскар”-ын өнгө төрхийг тодорхой болгодог гэж үздэг. Америкийн кино урлагийн болон телевизийн шилдэг бүтээлүүд ийнхүү тодорлоо.
Ангилал: Нийгэм
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2019 оны нэгдүгээр сарын үзвэрийн хуваарийг хүргэж байна.
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ.
“Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулж үг хэллээ.
Дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагдаж байна. Тус наадмын гол хоёр шагнал болох шилдэг жүжигчин, шилдэг киноны шагналыг Английн домогт “Queen” хамтлаг, түүний гоцлол дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино хүртжээ. Кино 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд тэр даруйдаа “Box office”-ийг тэргүүлж, хэдэн зуун сая ам.долларын орлого олоод байгаа юм.
Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом-36” нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт боллоо. Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо.
Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой нэгдүгээр сарын 9-нд тохионо. Ойг угтан өнгөрөгч долоо хоногийг уран зохиолын өдрүүд болгон тэмдэглэж, яруу найрагчдын хөргийг дэлгэсэн юм. Өчигдөр /2019.01.07/ “Чингис” зочид буудалд “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлаар утга зохиолын салбарынхан уран зохиолын өнөөгийн чиг хандлага, хөгжлийн түүхийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцож буй юм.
Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс оны төгсгөлд салбар бүрийн шилдгийг тодруулах “Grand awards” наамдыг зохион байгуулдаг уламжлалтай. Тус наадмын энэ жилийн шоу бизнесийн салбарын Гранпри шагналыг “+17” цуврал бэлтгэсэн жүжигчин У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар хүртжээ. Хоёр жүжигчний хувьд “+17” цувралаас гадна “Bad angel” бүрэн хэмжээний кино хийсэн. Тэд хошин урлагийн “Эмоци”, “Маск” продакшнуудад харьяалагдан, уран бүтээл туурвидаг билээ.
Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулан өнөөдөр /2019.01.03/ “Бадрангуй урлаг” ТББ-аас шинэ оны босгон дээр баринтагласан “Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид” номынхоо дээжийг Зохиолчдын эвлэлийн удирдлагуудад гардуулан өглөө. Мөн энэ өдөр ойн хүрээнд санаачилж, хэрэгжүүлэх ажлын талаар тус эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал нар “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд мэдээлэл өглөө.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж гуай нийслэлчүүддээ зориулж, 1985 онд “Улаанбаатарын үдэш” хэмээх энэ дууг зохиож, уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан гэдэг. Түүнээс хойш энэ дуу нийслэлчүүдийн сэтгэл зүрхийг хөглөж, сэтгэлд хоногшсоор ирсэн. Тэгвэл энэ дууг саяхан Хятадын “The voice of China” уралдааны оролцогч, дуучин залуу хятад хэл рүү хөрвүүлэн дуулснаар монголчуудын хайртай “Улаанбаатарын үдэш” хэмээх энэ дуу урд хөршид ч өөрийн гэсэн сонсогчтой болжээ.
МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ “NEXT STOP” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам өчигдөр Шангри-Ла Улаанбаатар-т зохион байгуулагдлаа. Тус наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорсон билээ. Эдгээр 66 эрхэм нь Бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж ачааны хүндийг үүрч явна гэдэгт Монголын залуус итгэж, сонгосон юм.
