Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй боллоо
Нийгэм

Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй боллоо

Урлаг Урлаг14/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1213131448586942019-02-14-10-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Засгийн газрын 2019.02.13-ны өдрийн хуралдаанаар Соёлын биет бус өв, чулууны өвийн талаар үндэсний хөтөлбөр батлагджээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай болон Чулууны өвийн тухай үндэсний хөтөлбөрүүд батлагдлаа. Соёлын биет бус өвийн тухай асуудал олон жил яригдаж, ЮНЕСКО-ийн соёлын өвийн биетэд яаралтай хамгаалах соёлын биет бус өв болох Монгол бүжиг, цуур, тууль, лимбэ, уран бичлэг, ботго авхуулах, уул овоо тахих зан үйлүүд хамаардаг. Энэ биет өвүүдийг нэгтгэсэн Соёлын өвийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа.

   Хөтөлбөр батлагдсанаар хойч үедээ өвлүүлэх, хамгаалах, гадаадад түгээн сурталчлах зэрэг бүх талаас нь хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. Өнөөдрийн байдлаар 80 орчим биет бус өв хамаардаг. Морин хуур, монгол ардын дуу, хөөмий, баяр наадам, бүргэдээр ан хийх зан үйл, монгол гэрийн уламжлалт зан үйл, шагайн харваа зэрэг өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны сүг зураг зэрэг чулуун соёлын өвүүд цаг хугацааны хувьд болон хүний буруутай үйл ажиллагаанаас бол устаж байгаа учраас чулуун соёлын өв үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр батлагдсанаар Монголын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны бичээс зэргийг соёлын өвийн жагсаалтад оруулж, мэдээллийн нэгдсэн сантай болгож, аялал жуулчлалын томоохон бүс болгох зэрэг асуудлуудыг тусгасан. Энэ хоёр хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд төсвийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, тодорхой олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжинэ. Жишээлбэл, Чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн Засгийн газрын дэргэдэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг зурсны дагуу хамгаалах ажлуудыг эхлүүлэхээр зорьж байна.

   Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24,2 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын тусламж, төсөл хөтөлбөр болон бусад гэсэн зарцуулалт хийхээр 2023 он хүртэл төлөвлөгдсөн байгаа. Албан ёсоор хөтөлбөр батлагдсан учраас тодорхой хүрэх үр дүнтэй, хариуцах эзэнтэй болж байна" гэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

18/09/2026

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.