Кино бүтээлийг нийтэд түгээгч байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөлд төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
Ангилал: Уртын дуу
Кино уран бүтээлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгалын талаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирсэн мэдээллийг үндэслэн Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Гэгээн Муза олон улсын театрын 14 дүгээр их наадамд орон нутгийн театрууд амжилттай оролцож шилгээр шалгарлаа. Гэгээн муза академи-аас тус наадмыг “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл” , “Хүүхдийн жүжгийн төрөл” , “Нэг хүний жүжгийн төрөл”-өөр тус тус шалгаруулалтыг явуулсан байна.
Эрдэнэт ХХК-ын 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Дуунд Мөнхөрсөн Эрдэнэт” улсын уралдаан 2018 оны 04-р сарын 30-аас 05-р сарын 12-ны хооронд Улаанбаатар, Эрдэнэт хотуудад амжилттай болж өндөрлөлөө.
“Хотын соёл гэдэг нь иргэншсэн нийгэмд тухайн хүний биеэ авч явах байдлыг хэлнэ” гэсэн тодорхойлолтыг дэлхийн бүх хот дагаж мөрдөх, хууль журамдаа үндэслэл болгож байна. Манай нийслэл хотод ч үүнийг удиртгал болгож хууль, журамдаа тусгадаг. Хотын соёлыг ахуйн, нийгмийн гэж хоёр ангилдаг. Хүн анхлан хотын ахуйн соёлд суралцаад тэр нь нийгмийн соёлыг сурах суурь болж өгдөг байна. Харамсалтай нь, Улаанбаатар хотод соёлын наад захын хэмжүүрийг баримталж явдаггүй хүмүүс дийлэнхийг эзэлж байгаа. Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компани гурван жилийн өмнө есөн дүүргийн 152 хорооны 500 өрхөөс “нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г авсан байдаг. Тус судалгаанд хамрагдсан нийт өрхийн 55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны иргэд байсан бөгөөд хотын соёлд хангалтгүй гэсэн хариуг нэгэн дуугаар өгчээ. Судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь хотын соёл гэж юу байдгийг мэдэхгүй гэж хариулсан нь хотын соёлын наад захын мэдэгдэхүүнгүй иргэд маш олон байгааг харуулж байгаа юм.
Өнгөрсөн 2017 оны байдлаар Европын орнуудаас ОХУ-ын кино урлагийн зах зээл хамгийн багтаамжтай байсан хэмээн Оросын “Кино сан”-гийн тэргүүн Федор Соснов хэллээ. Тэрбээр Каннын фестивалийн үеэр нээгдсэн ОХУ-ын павильонд илтгэл тавих үеэрээ энэ тухай хэлсэн юм.
ОХУ-ын Их театрын өргөн бүрэлдэхүүнтэй баг Хятадад аялан тоглолтоо эхэллээ. Их театрын балетын бүжигчид, оркестр тавдугаар сарын 14-нөөс 25-ны хооронд Хятадын Бээжин болон Шанхай хотод тоглоно. Аялан тоглолтын репертуарт Римский-Корсаковын “Царская невеста” дуурь, Адольф Аданы “Корсар”, Борис Асафьевын “Пламя Парижа” балет багтжээ.
Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилгоор “БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгууллаа.
Хүн төрөлхтний оюун санаа, авьяас билгийн гайхамшигт нэгэн туурвил болох театрын урлагийн уран бүтээлчдийн шилдгүүдэд олгодог “Гэгээн муза” наадам өчигдөр Улсын драмын театрт боллоо. Хоёр жил тутамд нэг удаа болдог энэхүү наадам сүүлийн жилүүдэд чансаа, оролцоогоо нэмэгдүүлж олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн. Тиймээс наадамд оролцох бүтээлүүд улам чанаржиж, тэр хэрээр өрсөлдөөн хүчтэй болж ирсэнийг нэр дэвших бүтээлээс харагдана.