Ховд аймагт ажиллаж буй томилолтынхоо хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Ангилал: Уртын дуу
Ховд аймгийн музей нь 1950 онд орон нутаг сурталчлах кабинет нэртэй 1 орон тоотой, 40 гаруй үзмэртэй анх байгуулагдаж байжээ. Байгуулагдсан цагаасаа хойш аж ахуй зохион байгуулалтын талаар улам бэхжиж, баруун Монголын ард түмэнд аймаг орон нутгаа сурталчлах ажлын хүрээ жилээс жилд өсч, 1967 онд Аймгийн орон нутаг судлалын музей, 1991 онд Аймгийн музей болон өргөжсөн бөгөөд 2011 оноос хойш өөрийн салбар музейтэй болон ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг болон үс, гоо засал, хувцас урлалын мэргэжлийн тэмцээн, уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ЗГХА Соёл урлагийн газрын даргын тушаалаар байгуулагдав.
“Алтан Хальс Индепендент Кино Наадам” 2018 оны 6 сарын 2-8 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд тус кино наадмыг 6 дах жилдээ Алтан хальс ТББ – аас зохион байгуулах гэж байна.
Монгол алтайн хязгаар дахь олон үндэстэн ястны өлгий нутаг Ховд аймагт 1930 онд “Ховд аймгийн олон ястны клуб” гэсэн томоохон клуб бий болсон нь өнөөгийн алтайн хязгаарын ууган театр болох Ховд аймгийн хөгжимт драмын театрын үндэс суурь байжээ. Түүхэн театрын үйл ажиллагааг төр засаг үнэлж 1970 онд “Алтан гадас” одонгоор шагнаж, 2009 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит болгожээ. Өнөөдөр тус театрт Найрал дуу, Хөгжим, Бүжиг, Драм, Үйлдвэр захиргаа гэсэн таван ангийн 67 уран бүтээлч, ажилчид ажиллаж, уран бүтээл туурвиж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэнхимийн гишүүдийн хамт орон нутагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймаг нь 87.243 хүн амтай, нийт 26270 өрхтэй, 19 сум, аймгийн төв буюу Баянхонгор сум есөн багтай. Орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуй. Нийт хүн амын 45,8 хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг.
Монголын Урлагийн Зөвлөл Монголд анх удаа олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг “Моушин Монголиа” нэрээр зохиож байна. Цаашид хоёр жил тутамд зохиогдох уг наадамд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хосууд хүрэлцэн ирж, дэлхийн жишигт нийцсэн тоглолтуудаа Монголын тайзнаа тавина. Монголоос бүжиг дэглээч Б.Одбаяр, Э.Эрдэнэжаргал, зураач Ж.Мөнхцэцэгийн хамтарсан “Төрөл авалт” орчин үеийн бүжгийг шинээр дэглэн толилуулж, зураач Ж.Мөнхцэцэгийн “Төрөл авалт” үзэсгэлэнг наадмын туршид гаргаж байгаа нь наадмын цар хүрээг өргөжүүлэн, соёлын олон төрөл зүйлийг таниулж буй явдал юм.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамжийн дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны их наадаммын нээлт 2018 оны 5 дугаар сарын 5-ны 12 цагаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай боллоо.