Ангилал: Нийгэм

Дэлхийн тоглоом Blizzard-н Warcraft тоглоомын түүхийг өргөн дэлгэцнээ буулгах ажил явагдсаар байна. Тус киноны найруулагчаар сонгогдсон Duncan Jones (Moon, Source Code) уг төсөл дээр аль хэдийнээ хүч хаян ажиллаж эхлээд байна.

Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулдаг видеомейкэрүүд болон хамтлаг, дуучдын оны шилдэг клипийг шалгаруулах “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам 11 дүгээр сарын 29-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдахаар боллоо.

Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш ашиг олж болох бүхий л арга хэлбэрийг ашигласаар ирсэн. Энэ нь бизнесийн ном дүрмээрээ зөв хэдий ч зан заншил, олон мянган жилийн түүхэн уламжлал, соёлд халтай зүйл болон хувирсан юм.

Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолт 11-р сарын 22-ны өдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа тоглогдох юм.

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог “I loft” бааранд өнгөрсөн баасан гаригт залуус хоорондоо зодолдож буу гаргаж ирсэн гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдсан билээ.

Английн Ливерпүүл хотын хөвгүүдэд зориулсан Куоррибенк дунд сургуулийн багш нар сурагч Жон Ленноны талаар гаргасан санал, гомдлыг дуудлага худалдаагаар оруулна. Онлайн дуудлага худалдаа энэ сарын 22-ны өдөр болох бөгөөд мөн үеэр The Beatles хамтлагийн гишүүдийн намтар түүхтэй холбоотой бусад зүйлсийг ч арилжих юм.

Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсан 1975 онд хүүхдэд зориулан “Чин зоригийн дууль” нэртэй бүжгэн жүжгийн цомнол бичжээ. Гэвч түүний урын санд нэр нь л хадгалагдах энэ бүтээлийн эхийг олж чадалгүй 2011 оныг хүрсэн гэнэ. Олон хүний гар дамжин явсаар хоёр жилийн өмнө Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдын гарт бүжгэн жүжгийн цомнол нь ирж, тэрбээр хөгжим бичин, тайзны бүтээл болгохоор шийджээ.

ССАЖЯамны зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монголын Үндэсний Археологийн Музей”-г байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс ССАЖЯам тус музейн барилга, байгууламжийн макет, орчны зураг төслийг шалгаруулах нээлттэй уралдаан зарласан байна.

Монголын рок, попын шилдгүүдийн төлөөлөл болсон Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, Гитарчин Д.Өлзий-Орших, Продюссер Б.Наранзун, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү, дуучин Ч.Цэлмүүн, дуучин Л.Насанбуян, Repper Gee, Rokit bay, “Бид дөрөв” хамтлаг, “Anemone” хамтлаг нарын “The Mongolian Live Sessions: Шинэ Үе” төслийг дэмжиж хамтран ажиллаж буйгаа илэрхийлсэн бичлэг цацагдаж эхэллээ.

АНУ-с дуулиан шуугиан болж байж авчирсан “Батаар”-аа өнгөрсөн зунаас есдүгээр сар хүртэл Чингис хааны талбайд байрлуулан иргэдэд үнэ төлбөртэй үзүүлсэн билээ.Түүнийг олон хүн үзэж, багагүй мөнгө цугларсан бөгөөд нийтдээ 120 сая төгрөг цугласныг улсын төсөвт тушаасан байна. Улсад нэмэлт орлого болгоод явж байгаа бөгөөд Дарханд үзэгчид мөнгөөр үзэж байгаа гэнэ.