Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Морин хуураар ганц хоёр тоглож дүгнэх нь өрөөсгөл
Уртын дуу

Морин хуураар ганц хоёр тоглож дүгнэх нь өрөөсгөл

Урлаг Урлаг15/03/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
82470e6869ede9afbig7726862122013-03-15-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хүн төрөлхтөн эрт үеэс мод, төмөр, яс, чулуу, шил, шаазан, арьс шир, утас хялгас ашиглан үлээдэг, хөрөөддөг, шудардаг, цохидог, гишгэдэг аргаар дуугарах хөгжим хийж хүний дуутай адил болгох гэж хичээсээр ирсэн ч чадааггүй л байна. Би энд оркестрийн тухай яриагүй. Морин хуурын үүслийг урлаач, судлаач П.Байгал­жав “Хүннү хуур хэрэглэ­дэг байсан” /Морин хуур урлалын түүхэн уламжлал илтгэл. “Бадрангуй эгшиг­лэн магнай” Улаанбаатар 2011. 122 дугаар тал/, “Хуур хуурдуулж…/МНТ 189-д тэмдэглэсэн нь/ хуурын үүсэл 800-2200 жилийн өмнөх цагт ха­маарч байна. Энд аман хуур, морин хуурын аль нь болох нь тодорхойгүй бай­на. Бас Хөхөө Намжилын домог, уртын сайхан хүрэн морь дуугаар улбаалан морин хуур XIV-XVI зуунд үүссэн гэх нь бий. Одоо үед морин хуурын дууга­ралт ямар байх нь их чухал боллоо. П.Байгалжав дээрх илтгэл­дээ “Хүлэг морь янцгаах шиг яруу, уянгалаг, тод цэвэр, цог­лог тосон тунамал ая эгшигтэй, 140 арга, 120 билгэ хөг буй, нумын хялгасанд 100 эгшиг гарах чадал шингэсэн” гэжээ. Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэр­гүүн, урлаач Б.Баяр­сайхан морин хуурийн олон улсын гуравдугаар наадам симпозиумд тавьсан илт­гэлдээ “Нарс, хус хоёрыг хослуулан хуур хийх нь хамгийн зөв. Нягтшилын хувьд нарс 1280, гацуур 1240, хус 750, агч мод 700 гэсэн дундаж үзүүлэлттэй. Энэ нь хоёр дахин өсвөл сонсгол зүйн тогтмол буюу констант нь 2.83 дахин буурна” морин хуураар нэг, хоёр аялгуу тоглож дүгнэх нь өрөөсгөл, бүрэн таньж мэдэхэд багадаа зургаан сар тоглох шаард­лагатай. Хуурын эг­шиг­лэлтэд тогт­сон нэрш­лүү­дийг оновчтой тогтоох. Үүнд янгинах, хүнгэнэх, ёнгиноо, зөөлөн, хүчгүй, гуншаа гэжээ.

Миний бие СУИС, ХБК, Морин хуурын чуул­га, Өвөрмонголын Үшин хошууны морин хуурийн чуулга, Pegasus, Эгшиглэн магнайн дэлгүүрүүд мөн морин хуурчдын мастер хуур 40 гаруйг татаж, хуурдан, дуугаргаж судалж үзэхэд нийтлэг нэг дууга­ралт ажиглагдаж байна. Үүнд эр /бүдүүн/ чавхдас хүнгэ­нэж, эм /нарийн/ чавхдас нь ёнгинож, янги­наж хоёр чавхдасыг нэг нумаар зэрэг сул татахад хөөрөх гэж байгаа онгоцны хө­дөл­гүүр шиг дуугарч бай­сан. Доод маар, чиглүү­лэгч мод хоёрын дунд нумаар татахад шувуудын жиргээ шиг сонин авиа гарч байна. Ийм дуутай хууранд урт, богино дуу, сонгодог аялгуу амархан тоглогдож чухам­даа хөл хөнгөнтэй морь унасан юм шиг мэдрэмж, урам орж байна. Арьсан цартай хуур зөөлөн дуутай байна лээ. Наран­туул зах, бэлэг дурс­галын олон дэлгүүрийн худал­даа­чид гуншаа, сул муу дуугардаг хуурыг мастер хуур гэж учир мэдэхгүй гадаад, дотоодын иргэдэд өндөр үнээр зарж худал хэлж хулхидаж бай­гаа нь морин хуур дуугар­даггүй муу хөг­жим юм гэсэн ойл­голтыг хүмүүст төрүүлэх хор уршигтай юм. Айл гэрийн жавар үргээх гэдэг уламж­лал нь хуурын дуутай холбогдсон ойлголт. Хананд өлгөөтэй, дуугар­даггүй дурс­галын хуур жавар үргээхгүй. Ерөн­хий­лөгчийн “Хуураа дээдлэх тухай” зарлиг, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүл­сэн гол үзүү­лэлт нь морин хуурын дуу­гаралт, дуурьс­лыг үнэл­сэн хэрэг юм. Дуу муутай морин хуурыг гадаад, до­тоо­­дын хүн хэсэг хуга­цаанд ханандаа зүүж, харж бай­гаад тоос тортгонд өнгө алдаад ирэхээр зай эзэлсэн илүүдэл хог мэт үзэгдэн хог дээр хаяж магадгүй. Дуу­гар­даггүй, сул, гуншаа хуур бол хөгжмийн зэмсэг бишл. Дэлхийд болон Монгол­доо тархаад байгаа 30 мянга орчим морин хуур амьд байж, уянгалан эгшиглэж байвал морин хуурын соёл дэлхийд ман­дан бадарч байна гэсэн үг юм. Морин хуурын дуугарал­тыг герц, тембр, өнгө дуу, эгшиг­лэлтийн хувьд нарийв­чилсан багажаар хэмжиж судлах, улам төгөл­дөр­жүүлэх, шинж­лэх ухааны судалгаа цаашид эзнээ хүлээж байна. Сул гуншаа дуутай, дуугар­даггүй морин хуур бол чанаргүй бүтээг­дэхүүн юм. Муу морин хуур хийж сонир­хогчдыг хохи­роодог хүмүүст ШӨХТГ хяналт тавих цаг болсон.      

Эх сурвалж www.polit.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.