Монголын Уран зургийн галерейн сан хөмрөг дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг. энэ уламжлалынхаа дагуу шилдгийн шилдэг бүтээлийг галерейн сан хөмрөгтөө худалдан авах зорилготой шилдэг бүтээлийн уралдаан зарлаад байгаа ажээ.
Ангилал: Нийгэм
Их хотын иргэдийн инээд хөөр, баяр баясалд дуртай ихэнхи үзэгчид, орой бүр бие сэтгэлийнхээ стерэсийг тайлж эрч хүч, инээд хөөрийг мэдрэхээр “Тусгаар тогтнолын ордон”-ы алтан тайзыг зорьсоор байна. Учир нь Д.Түвшинтөр, Б.Баатархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нараар ахлуулсан монголын хошин урлагийн хамгийн отгон нь болох “Эмоци” продакшн орой бүр “Амьдралд стерэсс хэрэггүй” хэмээх шинэ хошин шоу тоглотоо 19:00 цагаас тоглож байгаа юм.
“Fine Duplex” студи, “iO records”-ийн хамтран бүтээсэн “Зохион бичлэг” богино хэмжээний кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болж байна. Энэхүү богино хэмжээний киноны гол агуулга нь ашигт малтмал олборлох нь ирээдүйд ямар сөрөг үр дагавар авчирдаг тухай өгүүлжээ.
Х Түц Продакшны намар цагийн 2 дахь уран бүтээл “Тэргэл сарны инээд” инээдмийн энтертайнмент шоу тоглолт энэ сарын 18-наас буюу ирэх даваа гаригаас МҮЭСТОрдонд шилжин тоглох нь ээ.
Монгол хүн өдөрт 300-400 реклам үзэж төрөл бүрийн зар сурталчилгаанд цаг тутамд дарагдсаар байна. Маркетинг гэдгийг ердөө зар сурталчилгаа сайн хийх явдал гэж өнгөц харж төлөвлөж байгаагаас танай компанийн, таны борлуулалт нэмэгдэхгүй байгаа юм биш биз?
Хүний амьдралд сайн, муу саар зүйл ээлжилдэг. Олны танил хүмүүст бусдын л адил жаргал, зовлон ээлжлэн гарах болгонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж л бичигдэж байдаг.
7 дахь удаагийн “Япон киноны өдрүүд”-ийг 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Японы Элчин сайдын яам, Өргөө кино театр болон Япон сан хамтран зохион байгуулна. Японы аж амьдрал, хэв маягийг тусгасан нийгмийн, анимэ, инээдмийн, хайр дурлал, спортын төрлийн киног “Өргөө 2” кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Дуулсан дуу бүр нь хит болдог дуучин A Cool өөрийн хоёр дахь бие даасан “Зүрхэнд” тоглолтоо өнөөдөр. маргааш хоёр өдрийн турш тоглох гэж байна. Тоглолтондоо зориулж гаднаас мэргэжлийн дууны инженер авчирсан бөгөөд жинхэнэ барууны амьд тоглолтыг үзүүлэхээр ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн зун Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, тус улсаас удирдаач, хийлч Жожи Хаттори, хормейстер, удирдаач Жералд Верт, дуурийн найруулагч, Венийн хөгжмийн их сургуулийн багш Беверли Блэнкеншип, босоо ятга хөгжмийн багш Тина Зердин, виолончель хөгжимчин, багш Ута Корфф нар УДБЭТ-т зочилж, хамтарсан тоглолт зохион байгуулсан билээ.
“Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан тоглолтуудын хэвлэлийн бага хурал 2013 оны 11-р сарын 15-нд буюу өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд 12 цагт боллоо. Хэвлэлийн хуралд монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон эрхэм уран бүтээлчид оролцох бөгөөд ойн тоглолтуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллүүдийг хэвлэлийнхнээр дамжуулан үзэгч, сонсогч, уншигч түмэнд хүргэлээ. Мөн хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд 11-р сарын 22, 24-ны өдрүүдийн тоглолтын мандатыг олгох аж.
