Ангилал: Нийгэм

Польшийн кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн кино өдөрлөг 11-р сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болох юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцоно.

Анх “Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхлэн УДЭТ-ын жүжигчин болсон Б.Тамир, “Sound of kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяатай анхны амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлэлгүй хоёр тийш болсон билээ.

Дуурь бүжгийн эрдмийн театр ерөнхий найруулагчгүй болоод гурван сар болжээ. Энэ хугацаанд театрын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шинэ уран бүтээл толилуулах бүртээ найруулагч сонгон шалгаруулж байхаар шийдсэн гэнэ.

Тэртээ 1976 оны 10- р сарын 17- нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ шийдвэрээр Дархан хотын Хөгжимт драмын театр болж “Найрамдлын дуулал” концерт, Г. Бат-Очирын “Өргөх цамхагийн дор” жүжгээр албан ёсны нээлтээ хийж байсан найрамдлын хотын шинэхэн театрын эрч хүчтэй уран бүтээлчдийн туурвин буй уран бүтээл, урын сангийн бодлого нь хүүхэд залуучуудад хандаж байсныг онцлон