Монголын хүүхдийн ордны ардын хөгжмийн “Аялгуу” хамтлагийнхан маргааш Япон улсыг зорих гэж байна. Тэдний аялан тоглолт ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. “Аялгуу” хамтлаг нь 1980 оноос Монголын хүүхдийн ордны Энхтуяа багшийн удирдлаган дор хичээллэж ирсэн юм.
Ангилал: Нийгэм
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Пүдо” сан түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сэрэг дүрийг нь босгожээ.
Монголчууд бид казиногын гэх хэргийн улмаас эх орондоо казино тоглох “эрхээ” хасуулж байсан түүхтэй. Нэгэнт эх орондоо тоглох эрхээ хасуулсан, тоглох сонирхолтой хэсэг бүлэг нөхдүүд галуу шувууны махтай гадаад орнуудаар явж тоглодог болсон нь нууц биш. Тэгвэл сүүлийн үед гадаад руу казино тоглохоор явах нөхдийн тоо буураад байгаа гэнэ. Тэд гэрээсээ, ажлаасаа онлайнаар казино тоглож, хожлынхоо мөнгийг шууд л өөрийнхөө олон улсын картаар авч байгаа ажээ.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар 2013” хөгжмийн наадам энэ жил 31 дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө.
Японы алдарт хийлч Рио Уэмура 2013.10.25 нд удирдаач Хисаёши Иноүэгийн хамт Монгол Улсын Филармони оркестртой тоглох гэж байна.
Японы Симоносекид төрсөн.Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн.
“Sweetymotion” хамтлаг ирэх сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н. Бестужевийн нэрэмжит драмын театрт тоглоно. Буриадын хэвлэлээр “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ.
Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “УРЛАХУЙН ГАЙХАМШИГ” багш сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Blue moon арт галерей үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна.
Хорьдугаар зууны хамгийн аугаа Титаник хөлөг онгоцыг живж байхад хөгжмийн уянгалаг эгшгээр зорчигчдыг тайтгаруулж байсан хамтлагийн ахлагчийн хийл хөгжмийн дуудлага худалдаагаар оруулжээ.
Реалиту шоуны од Ким Кардашян АНУ-д дахиад л дуулиан тарьж хэвлэлийн од боллоо. 32 настай од өөрийнхөө хэт илэн далангүй авхуулсан зургаа интернетэд тавьсны дараа ийм шуугиан дэгдсэн байна. Хэвлэлүүд түүний энэ зургийн тухайд ийм насны, тэгээд ч ээж болсон хүн зургаа ингэж авхуулах, тэгээд олон нийтэд ил дэлгэх нь зохисгүй хэмээн шүүмжилж бичсэн байна.
Кино уран бүтээлч, сонирхогчдын авъяас чадвар, ур ухааныг 48 цагийн дотор гаргадаг богино хэмжээний шилдэг кино хийж шалгаруулах “48 цаг” кино наадам дѳрѳв дэх удаагаа зоxион байгуулагдаж өндөрлөлөө.
