“Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм.Ийнхүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэхэн зочид өнөөдөр Улаанбаатарт газардах гэж байна.
Ангилал: Нийгэм
“Prosound” студийн дууны найруулагч Рагу Раман Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” төслийг санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн үргэлжлэл болох “Шинэ үе” төслийн шалгаруулалт эхэлсэн байна.
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийн баг БНХАУ-д гурван жил тутамд болдог Олон улсын ардын урлагийн есдүгээр их наадамд амжилттай оролцож “Алтан” цомтой эх орондоо иржээ.
Монголын рок поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон орон зайг бий болгосон гитарчин Д.Өлзий-Орших өөрийн ертөнц дэх аялгууг үзэгчиддээ хүргэх нь ээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 1, 2-нд 19.00 цагт “UB palace”-т бие даасан амьд хөгжмийн тоглолтоо толилуулахаар товоо зарлаад байгаа юм.
Сүүлийн үед зохиолын дуучдын дунд хослон дуулж гарч ирсэн Говьсүмбэр аймгийн чуулгын дуучин Т.Үүрийнтуяа “Хайр” дууныхаа клипэнд нүцгэлж, хэвлэлийн баатар болох дөхсөн билээ.
Нэрт дуучин Женнифер Лопес өөрөөсөө 18 дүү бүжигчин залуу Каспер Смарттай найзлаад хоёр жил гаруй өнгөрсний эцэст харилцаагаа таслахаар шийджээ. Сүүлийн гурван долоо хоногийн турш тэд хамтдаа огт харагдаагүй гэнэ.
Төсөвт өртөг нь 80 сая доллароор хэмжигдэх “Чингис Хаан” кино төсөл өнгөрөгч сарын 27-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж байгаагаа зарлалаа. Энэхүү төсөлд нь Хятадын кино урлагийн үндэсний сан, холливүүдийн Film Development Grouр, өвөрмонголын Хөх хотод төвтэй Shiqi Group хамтран оролцож байгаа юм.
Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно мюзикл драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр аравдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор болжээ.
Дуулж буй дууных нь аялгууг сонсохоор сэтгэл цалгиж, үгийг нь бодохоор хийморь сэргэдэг нэгэн хүмүүн бидний дунд амьдардаг.Энэ хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг. Тэрбээр “Улаанбаатар” чуулгын тулгын чулууг тавилцсан анхны уран бүтээлчдийн нэг.Дуулсан дуугаараа овоглогдож, эгэл ардынхаа сэтгэлд уянгын гал нэмж яваа түүний уран бүтээлийн цэнгүүн удахгүй болох гэж байна.Ингээд уул, усаа хүндэтгэж эгшиг цалгиаж яваа эрхэм хүмүүнийг зочныхоо хоймор урилаа.
Азидаа хамгийн томд тооцогддог БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино багийнхан “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчидтэй уулзлаа.
