Норовын Соёлбатын бүтээл “Би хайртай хүнтэй” сэтгэл зүйн драм төрлийн уран сайханы кино “Соёмбо” кино театрын шинэ улиралын нээлтээр 2013 оны 09-р сарын 15-нд нээлтэй хийх гэж байна.
Ангилал: Нийгэм
Тэртээх 1999 оноос хойш “ТЕХНИКИЙН ДЭВШИЛД ХАМТДАА” уриатайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй “Форвард Моторс” компани нь намрын урамшууллаа зарлаж япон авто машины үнэгүй оношлогооны 1 сарын аян зарлалаа.
Холливудын жүжигчин Анжелина Жоли “Оскар”-ын шагнал гардуулах үеэр Жин Хершолтын нэрэмжит нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж “Пипл” сэтгүүл мэдээлжээ.
Итали улсад суралцан уран бүтээлээ туурвиж байгаа морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Б.Номингуа нар энэ сарын 13-нд Улсын филармонийн концертын танхимд сонгодог хөгжмийн тоглолтоо тавихаар болжээ.
Ойрад угсаатны ардын урлаг, өв соёлын баяр наадам “Их хөгсүү” энэ сарын 13-14-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбоотойгоор тус угсааны нэгэн аймаг болох Увс аймгийн “Ойрад” театрынхан “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийг ирэх ням гарагаас эхлэн Соёлын төв өргөөнд хоёр удаа тоглох гэж байна.
Монголын Зохиолчдын эвлэлийн Говьсүмбэр аймаг дахь салбар хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Боржигидой сэцэн” яруу найргийн наадам энэ сарын 29-нд тус аймгийн Дуу, бүжгийн “Боржигин” чуулганы байранд болохоор болжээ.
Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулан жил бүрийн намар хөдөө орон нутгийн хүүхэд багачууддаа уран бүтээлээ толилуулдаг уламжлалтай.
АНУ-ын 20-хон настай алдарт дуучин бүсгүй Майли Сайрус “МТВ Видео мюзик авардс ” буюу шилдэг клип шалгаруулах ёслолын ажиллагаан дээр өөрийн хачирхалтай үйлдлээрээ дэлхий нийтийг гайхшруулж орхисон.
“BLUE” хамтлагийн монгол дахь тоглолт зургаан тэрбумаар даатгуулсан тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд л учир мэдэх шүтэн бишрэгчдийх нь нь сэтгэл амарч тасалбараа захиалж эхэлсэн. Учир нь төв цэнгэлдэхэд тоглолт үзэхдээ бэртэж гэмтэх магадлалтай хэмээн битүүхэн айж байсан тэгвэл тоглолтын зохион байгуулагчид бүх үзэгчдийг “Мандал” даатгалд бүрэн даатгуулж, гарч болзошгүй ослыг урдчилан тооцоолж өндөр зохион байгуулалттай ажиллах гэнэ. Ингэснээр үзэгч таны аюулгүй байдал бүрэн хангагдаж, худалдан авсан тасалбар тань даатгалын гэрчилгээг орлох аж.
Дуучин Кристина Агилера “Maxim” сэтгүүлийн шинэхэн дугаарыг үзэсгэлэнт төрхөөрөө чимлээ. Нэг хэсэг жин нэмсэн дуучин бүсгүй сайхан бие галбираа эргэн олж авсаныг уг сэтгүүл дээрх зурагнуудаас нь харж болно
