Ангилал: Нийгэм

“Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон найз бүсгүй Кристен Стюартаас харилцаагаа тасалснаас хойш хэдэн сарын турш тогтвортой суурьшсан газаргүй, чемоданаа барин зураг авалтаас зураг авалт руу явсаар байгаа билээ. Тэгвэл Паттинсон амьдралаа түвшитгэхээр шийдэж, Беверли Хиллз-д тансаг харш худалдан авсан байна.

Оросын рок дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин Виктор Цойг 1980-1990- ээд оныхон андахгүй. Ази төрх, өвөрмөц хоолойгоороо тухайн үеийнхнийг байлдан дагуулж байсан дуучинг шүтэн бишрэгчид Монголд цөөнгүй бий.

Холливудын од Камерон Диаз тэрбумтан Элон Масктай сүй тавина гэсэн яриа худал байжээ. Маш их ажилтай яваа жүжигчин бүсгүй хувийн амьдралдаа анхаарах завгүй байгаа гэнэ. Тэрээр ганц бие амьдралаасаа салах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа аж.

Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, түүний харъяа Соёлын Өвийн Төв, “Хүннү цуурчдын холбоо” ТББ хамтран зохион байгуулж байгаа “Цуурын уламжлалт урлагийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурал 8-р сарын 14-ний Лхагва гаригийн 10 цагаас Хүүхдийн номын ордоны Швейцарийн танхимд эхэлнэ.