Ангилал: Нийгэм

Төрийн соёрхолт Гавьяат жүжигчин Д.Сосорбарам өнгөрсөн арваннэгдүгээр сард Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан тоглосон “Их Монгол” тоглолтын ерөнхий найруулагчаар ажилласан билээ. Тэрээр өнөөдөр уг тоглолтоор хийсэн “bluray DVD” цомгийг Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон яамны албаныханд гардуулан өглөө. Ийнхүү түүхт ойн хүндэтгэлийн арга хэмжээний тоглолтын бичлэг төрийн сан хөмрөгт хадгалдлаа.

Энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Монголчууд бид дэнж хотойтол наадна гэж ярьдаг шигээ сайхан л баярлан өнгөрүүлсэн. Баяр наадмаар бид үндэсний дээл хувцасаараа гоёдог. Харин энэ удаад Mobile Photo буланд олны танил эрхмүүдийн наадмын гоёлыг сонирхуулж байна.

Дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл өчигдөр “UB Palace”-ын их танхимд амиллаа.

Их Британийн нэрт дуучин бүсгүй Аделийн уран бүтээл гэр бүлийн аз жаргалтай нь холбоотойгоор уналтад ороод буй талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хайр дурлалын бүтэлгүй түүх, гуниглал, харууслаар сүлэгддэг Аделийн дуунууд найман сартай хүүгээ саран жаргаж суугаа түүний амнаас гарахаа больж, улмаар тиймэрхүү утга агуулга бүхий дууг дуулах хүсэл төрөхөө больсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280-р тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн ССАЖЯ-наас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлийг есдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авах ажээ.

Төрт ёсны Их баяр наадмаараа Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай. Үндэсний баяр наадмын хөтөлбөрт “Дээлтэй Монгол” наадам багтсан байдаг. Тэгвэл монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам өнөөдөр 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд болох гэж байна.

Монголчууд бид үндэсний их өв соёлоо ЮНЕСКО-ийн бүртгэлийн санд өөрийн нэр дээр бүртгүүлсээр байгаа билээ. Тус бүртгэлийн үргэлжлэл болох шагайн харвааг бүртгүүлэх гэж байгаа гайхалтай мэдээ энэ их баяр цэнгэл, наадмын үеэр сонсогдох боллоо.

Монгол түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд, хотол түмний баяр дээр баяр нэмсэн нэгэн бахдам амжилтын мэдээллийг эрхэм уншигчиддаа хүргэх гэж буй даа баяртай байгаагаа нуух юун. Тодруулбал: Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн нь ийнхүү биеллээ олж өнөөдөр улс монголынхоо төв цэгт Халх, буриад, Барга, Үзэмчин, Дарьганга, Цаатан, Дархад, Хотгойд, Дөрвөд, Баяд, Урианхай, Хотон, Тува, Захчин, Торгууд, Өөлд, Мянгад, Казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлалаа.

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа Монголын ард түмэн хэдхэн хоногийн дараа тэмдэглэх гэж байна. Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, найруулж ажилдаа орсон.