Ангилал: Нийгэм

Энэ удаагийн Mobile Yellow буландаа Монголын урлагийн тогооны нэгэн үеийн залуу уран бүтээлч хосуудын мэдээллийг хүргэж байна. Энэ бол “Флаш” хамтлагийн гишүүн Бэбэ болон “Honeymoon” хамтлагийн гишүүн Солонго нар юм.

Мянга мянган оюутан залуусыг ажилтай, орлоготой болгож хөдөө орон нутагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураах мөн автозам, барилга, уул уурхай зэрэг салбаруудад илгээж байгаа “Ажлын гараа” төсөлд хамрагдсан Гавшгай 15 залуусын нэг баг өнөөдөр УБ-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай замын гүйцэтгэл дээр ажиллахаар явж байгаа юм байна. “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлтийн үеэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллах 2 баг буюу гавшгай 30 залуусыг илгээж байсан. Тэгвэл өчигдөр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат, ХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү нар эдгээр залуусынхаа ажил байдалтай нь танилцаад иржээ.

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Нарны жим” олон ангит уран сайхны кино хийх төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж, МҮОНТВ-ийн захирал Ч.Даваабаяр нар оролцлоо.

ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-нд АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд 1а/59 тоот албан бичиг илгээсэн бөгөөд уг бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичгийг ашигласан асуудалд эсэргүүцэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн юм.

Төрт ёсны Их баяр наадмаараа Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай. Үндэсний баяр наадмын хөтөлбөрт “Дээлтэй Монгол” наадам багтсан байдаг. Тэгвэл монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам өнгөрсөн 13-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах байсан ч хойшлогдсон билээ.

Монголын уран зохиол түүний дотор яруу найргийн ертөнцөд ихээхэн нэр хүнд, ач холбогдол бүхий нэгэн уралдаан байдаг нь “БОЛОР ЦОМ” яруу найргийн наадам юм. Уг наадам анх 1983 оноос хойш өнөөг хүртэл даруй 29 удаа зохиогджээ. Энэ жил 30 дахь удаагаа зохиогдоно. Монголчуудын тоог чухалчлан үздэг ёсоор энэ жилийн Болор цом наадамд яруу найрагчид өндөр ач холбогдол өгч буй бололтой. Хэрэв улсын баяр наадам байсан бол иймэрхүү тэгээр төгссөн тоотой наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн хүнд нь араатан, жигүүртнийхээ нэрийг хоёр давхарлаж өгөх хуультай. Харин Болор цом наадамд түрүүлсэн хүнд даанч цол өгдөггүй нь харамсалтай. Начин, шонхороо байг гэхэд ядаж болжмор, турлиах ч билээ нэр, хоч өгдөг байсан бол хэдийнээ цолны найраа энэ тэр нь бий болчихсон байхгүй юу. Гэсэн ч яруу найрагчид Болор цомынхоо «бэлтгэл»-д гарчихсан байгаа бололтой.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын үдэш үзэгчдэд зориулсан шинэлэг, өвөрмөц тоглолтууд олон байсан юм. Тэдгээр тоглолтуудаас дэлхийн сонгодогт шигшигдэн эх орныхоо нэрийг хилийн чанадад гаргаж яваа монголын балетын шилдэг гоцлоочдын тоглолт яах аргагүй онцгой байсан шүү. Учир нь наадмаар үндэсний урлаг, өв соёлын түүхээ дэлгэх харуулсан зүйлсээр л оюуны цангаагаа тайлдаг үзэгчдэдээ “Монголын балетын хөгжил сан”-гаас ээлжит гэнэтийн бэлгээ задалсан нь энэ юм. Тэд энэ удаад “Монгол бахархал” нэрийн дор энэхүү тоглолтоо хийсэн нь учиртай гэнэ.