Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг нийт уншигчиддаа урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олны зүгээс дэвшүүлж байна. Монгол түмэн минь сайхан наадаарай…
Ангилал: Нийгэм
СУИС, Монгол урлагийн зөвлөл, МЕТАА ХХК, (БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компани) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор “Сэрсэн тал” соёлын наадмыг энэ сарын 11, 12, 13-нд Хүй долоон худагт зохион байгуулах ажээ.
Ардын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн хийсээр ирсэн билээ. Уг ажил биеллээ олж өнөөдөр 17-н цагаас Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлах ажээ.
Монгол Улс түүх, соёлын баялаг өвтэй. Энэхүү үнэтэй өв хөрөнгийн талаарх мэдлэг мэдээлэл эгэл иргэдэд бүү хэл төрийн албаныханд ч тун ядмаг. Улс орны нэгэн үнэлэмж болдог соёлын өв хөрөнгө хийгээд түүнийг хэрхэн бүрдүүлдэг, баяжуулан хадгалдаг талаарх мэдээллийг энэ удаа хүргэхийг зорилоо.
Дарьгангын Алтан-Овооны их тахилга ирэх наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болно. Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон шүлгийн уран бүтээлийн уралдаан зарлажээ. Бүтээлийг тусгай комисс шалгаруулах бөгөөд бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар хүлээн авах юм байна.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн концертыг үзэгчдийн хүсэлтээр 10-ны 20:30 цагт “Соёлын төв өргөөн”-д ганцхан удаа дахин тоглохоор болжээ.
Монгол оронд минь үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож хүн бүр үндэсний урлаг, аугаа их түүх соёл, ёс заншилаараа бахархан омогших нь гайхалтай. Эдгээр гайхалтай өдрүүдийн үргэлжлэл болсон 07 сарын 14-нд дэлхийн сонгодог урлагийн ноён оргил манай эх оронд заларсан нь мөн гайхалтай. Тэрээр дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьж буй “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг энэ сарын 14-нд “UB Palace”-ын их танхимд ганцхан удаа тоглох юм.
Ардын Хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын салбарынхан шилдэгээ тодрууллаа. Монгол үгийн шур сувдыг түүж, зохиол бүтээлээ бичдэг Монгол зохиолчид өнөөдөр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж байна.
Рок хөгжим сонирхогчдыг нэгтгэж чаддаг “Playtime-2013” энэ жил Японы алдарт “Моно” хамтлагаар өнгө нэмэх нь. Зүсэн зүйлийн чимээ, хөгөөс бүтсэн тэдний бүтээл зөвхөн Японы хөгжим сонирхогчдоор зогсохгүй нийт хөгжим сонирхогчдын дунд алдар хүнд нь түгсэн. Тэднийг “Playtime -2013”наадамд урилгаар ирж тоглох тухай наадмын зохион байгуулагч Hi-Fi records”-ынхон дуулгахад хөгжим сонирхогчид итгэж ядан байсан ч “Моно” хамтлагийнхан аялан тоглолтынхоо хуваарьт оруулж, Гачууртад болох наадамд очих тухайгаа өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. “Инструмент рок” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг уг хамтлаг наадмын үеэр бүрэн хэмжээний тоглолт хийхээр болсон нь хөгжим сонирхогчдын “шүүрс алдуулам” үйл хэрэг биз ээ.
Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн хийсээр ирсэн билээ. Уг ажил биеллээ олж энэ сарын 10-нд буюу маргааш Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлахаар өдөр бүр Сүхбаатарын талбайд бэлтгэлээ хийсээр байгаа билээ.
