Тэрээр мисс бүсгүй алтны магнат хижээл эрээс Ланд Крузейр 200 маркийн машин бэлгэнд авснаас гадна өөр Рояал Кроун машин авсан ба одоо энэ эрээс холбоогоо таслан хөндийрсөн хэмээн шар мэдээллийн сайтуудаар тараад байсан юм. Энэ талаар мисс бүсгүйгээс тодруулахад, Би хувьдаа машин байхгүй, харин тэр бичээд байгаа сайтуудаас энэ үнэтэй машинуудаа нэхэмжилмээр юм байна хэмээн хариулсан юм. Тиймээс энэ мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг тэрээр өөрөө ийнхүү үгүйсгэлээ.
Ангилал: Нийгэм
Нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдог дуучин бүсгүй Рианна ижил хүйстэн гэсэн нь томоохон дуулиан дэгдээгээд байна. Рианна фэйсбүүктээ Роналдотой хамт авахуулсан зургаа тавиад дор нь “Ижил хүйстэн найзынхаа хамт” гэсэн тайлбар тавьсан байжээ.
Анжелина Оэхуд шинэ киноныхоо зураг авалтыг эхлүүлэхээр очсон юм. Түүний найруулах шинэ уран бүтээл “Мятаршгүй” гэдэг нэртэй. Хэдийгээр сар гаруйхны өмнө хөхөндөө мэс засал хийлгэж, хорт хавдраас ангижирсан ч гэсэн Анжелина Жоли Африкийн дүрвэгчдийн төлөөх Хүмүүнлэгийн элчийн ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ шинэ киногоо ийнхүү эхлүүлж амжаад байна.
Энэ удаагийн Mobile Photo буландаа “Шинэ Үе” продакшны жүжигчин Алдармаагийн гэр бүлийн зургийг онцолж байна. Авьяаслаг залуу жүжигчин бүсгүйг урлагаас гадна загвар өмсөгчөөс дутахааргүй бие хаатай сайхан бүсгүй гэж ярьдаг.
Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улсаа нэгтгэсний 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын босгон дээр зарим зохиолчид төрийн дээд одон медаль болон МЗЭ-ийн шагналаар шагнагдсан баяртай үйл явдал боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280-р тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн ССАЖЯ-наас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлийг есдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авах ажээ.
Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төсөлд зориулан бүтээгдсэн “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг эрхэм хүмүүн бид ёслол хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
ШӨХТГ нь кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоног бүрийн 5 дахь өдөр олон нийтэд зарладаг уламжлалтай билээ. Гарсан цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Лардьма” хэмээх уран сайхны кино одоогоор “Тэнгис” кино театрт гарч байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 12,029,460 төгрөгийн орлого олсон бол “Ганц оноо” уран сайхны кино 1,242,167 төгрөгийн орлого олжээ.
Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх их үйлсийг сүүлийн хэдэн жилийн турш үргэлжлүүлэн хийсээр ирсэн билээ. Уг ажил биеллээ олж энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак гэсэн 10 ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлахаар өдөр бүр Сүхбаатарын талбайд бэлтгэлээ хийсээр байна.
Их хотын залуусын хүсэн хүлээдэг “Silence white 2013” шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдахаар товоо зарласан билээ.
