Ангилал: Нийгэм

Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, asuult.net сайт болон “IC Creative Division” студиэс хамтран зохион байгуулж буй “Асуулт фото аялал 2013” арга хэмжээ энэ сарын 7-ны ням гаригт ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Задгай агаарт хоёр өдрийн турш “амьд” хөгжим сонсч, амрах боломж өгдөг “Playtime-2013” энэ жил долдугаар сарын 27, 28-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болно. 12 дахь удаагийн наадамд нийт 40 гаруй хамтлаг тоглох бөгөөд хамтлагуудын нэрс тодорлоо.

“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий урлагийнхныг нэрлэлээ.Энэхүү жагсаалтыг гаргахдаа олсон мөнгө, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэр алдаршсан, хэдэн удаа хэвлэлээр гарсан зэрэг үзүүлэлтийг тооцжээ.

Манай улсын түүх соёлын хосгүй үнэт өв Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэжээ.

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоохын тулд ЮНЕСКО-гоос тэдгээрийг хадгалж, хамгаалах зорилгоор 1992 оноос “Дэлхийн дурсамж” хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Монгол улсын хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд МУ-ын Засгийн газрын 2012-2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан ССАЖЯ, БШУЯ-аас хамтран хэрэгжүүлж буй, Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас удирдан, зохион байгуулсан Ардын өв соёл, ёс заншил, язгуур урлагын тухай ерөнхий ойлголт өгөх зорилготой

Меtal core чиглэлээр уран бүтээлээ туурьвидаг White Shadow хамтлаг өнгөрсөн тав дахь өдөр буюу 28нд “White Shadow” нэртэй цомгийнхоо баярыг хийсэн билээ. “Aer club”-т болсон цомгийн баярт “Headline”,“Silent Scream”,”Хос сүх” зэрэг хамтлагууд хүрэлцэн ирж уран бүтээлээсээ хүргэсэн бөгөөд хүрэлцэн ирсэн залуус хөгжмийн нүргээн, дууны хэмнэлд нэгэн үдшийг өнгөрүүлсэн юм.

Үндэсний хөгжмийг орчин үеийн хэв маягтай нэгтгэн, уран бүтээл хийдэг “Алтан ураг” хамтлагийнхан үндэсний баяр наадмаар буюу долдугаар сарын 12-нд 20.00 цагаас СТӨ-нд өөрсдийн бие даасан тоглолтыг хийхээр болжээ.

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд 7 дах жилдээ зохион байгуулна.