Ангилал: Нийгэм

Германд мэргэжил эзэмшсэн цөөхөн загвар бүтээгчийн нэг Ариунаа Сүри Токиогийн тайзнаа өөрийн бүтээлээ дэлгэн харуулж байсан нь саяхан. “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунаас хойш тэрээр нам гүм байж байгаад 2013 оны 7 сарын 13-нд нэгэн онцгой үдшийг залуус бидэнд бэлдсэнээ дуулгалаа.

Поп од Женнифер Лопес Туркменистаны Ерөнхийлөгчид зориулсан концертод дуулсандаа харамсал илэрхийлэв. “Тус улсын удирдлага хүний эрхийг зөрчдөг талаар мэдсэн бол би тэнд дуулахгүй байсан” хэмээн нэрт дуучин ярьжээ.

Зуны дэлгэр цаг ирж их хотын залуусын маань амралт эхэлж, цаг зав нь ихсэж үзэх харах, уншиж мэдэх гээд олон зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэвч сэтгэлд цэнгэл, оюун санаанд мэдлэг мэдрэмж өгдөг үзвэр үйлчилгээ хомсхон байдаг. Тэгвэл монгол түмний цэнгэлийн их баяр наадам энэ сарын 10 наас 13-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд түүний үргэлжлэл болж 14-нд дэлхийн шилдэг мюзик л “Ромео Жүлет 2” тоглогдох болсон нь гайхалтай юм.

Сүүлд “Дүүлэн нис” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн “DOZ Entertainment”-ынхан шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байна. Дүүлэн нис киногаа олон орны кино уран бүтээлчид нартай хамтран бүтээсэн тэд энэ удаад ч мөн адил гадны кино уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа аж.

Энэ жилийн үндэсний баяр наадмын урлагийн тоглолт, нээлт, хаалтын ёслолын найруулагчаар ажиллаж байгаа Төрийн соёрхолт Д.Сосорбарамыг Р.Чойномын нэрэмжит ганц хүн театр байгуулж байсныг уншигчид мэдэх биз ээ.

“Формула-1”-ийн нисэгч Льюис Хэмилтон дуучин, найз бүсгүй Николь Шерзингерээс харилцаагаа дахиад л тасалжээ. Тэд хэдхэн хоногийн өмнө л “Таван жил үерхлээ. Одоо дараагийн алхмаа хийх цаг болсон” хэмээн хэвлэлээр ярьж байсан бол хуримаа хийх биш харин салахаар шийдсэн гэнэ.

Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг туурвиж бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү симфони туульсын хөгжмийн найруулгыг хийлгэхээр Б.Чинбат өнгөрсөн сард Сингапурыг зорьсон бөгөөд энэ сарын 4-нд эх орондоо ирэх юм байна.

Энэ удаагийн “Mobile photo” булангаар бид “Гурван охин ” хамтлагийнханы зургийг онцоллоо. Тэд урлагийн тайзнаа арван жил дуулсан охидын хамтлаг. Үргэлж шинийг эрэлхийлж, содон сонин уран бүтээлээр ялгарч, роп попын ертөнцөд өөрсдийн орон зайг бий болгосон.