Ангилал: Нийгэм

Яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” нэртэй шинэ цомог, яруу найргийн номоо өлгийдөж авчээ.Дээрх хоёр бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 24-нд “Интер” номын дэлгүүрт хийх гэнэ. Яруу найрагч М.Хүрэлсүх дууны шүлгээрээ алдартай.

Монголын №1 “Golden gym” фитнес клубын хамт олны санаачлагаар бямба гараг бүрийн өглөө нийслэл хотын иргэдийн оролцоотойгоор зохион байгуулагддаг “Амьдралыг тэтгэгч хийн дасгал” хэмээх үнэ төлбөргүй дасгал амжилттай болж өнгөрлөө. Бямба гариг бүрийн өглөө болдог уг дасгалд оролцох иргэдийн оролцоо улам нэмэгдэж байгаа нь монгол хүн бүр тэр дундаа нийслэл хотын иргэд маань өөрийн эрүүл мэнд, бие бялдарт өндөр ач холбогдол өгч анхаарал хандуулах болсон нь бахдам сэтгэгдэл төрүүлж байлаа.

ТМZ-д мэдээлснээр, Ким Кардашьян, Кане Вэст нар охиндоо Норт Вэст (North West) гэж нэр өгчээ. 32 настай реалити шоуны од бүсгүй хугацаанаасаа өмнө төрсөн ба хосууд одоо болтол энэ талаар олон нийтэд дэлгээгүй байгаа билээ.

Бид энэ удаад “Mobile photo”-гоор “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг дуучин К.Акботагийн энэхүү зургийг онцолж байна. Тэрбээр өвөрмөц стиль, чадалтай хоолойгоороо эрхгүй ялгардаг билээ.