Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож хос гранпри хүртээд ирсэн “Домог” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид өнөөдөр 11:00-н цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан байна. Уг хэвлэлийн хуралд Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, “Домог” хамтлагийнхан болоод тус наадамд эх орноо төлөөлөн оролцсон уран бүтээлчид оролцох аж.
Ангилал: Нийгэм
Лас Вегасын “Planet Hollywood Hotel”-д болж өнгөрсөн “Америкийн мисс 2013” шалгаруулах тэмцээнд Коннектикут мужийн мисс бүсгүй, 25 настай Эрин Брэди түрүүллээ
Нэрт найруулагч Zack Snyder-ын энэ зуны их хүлээлт үүсгэсэн бүтээл Man of Steel кино дэлгэцнээ гарлаа. DC Comics -ын төрүүлсэн Superman энэ удаад дахин бүтээгдсэн бөгөөд Henry Cavill гол дүрийг бүтээжээ
Дэлхийн авъяаслаг, эрч хүчтэй залуу уран бүтээлчдийг дэмжих, бусад орны уран бүтээлчидтэй өрсөлдөх, туршлага солилцох боломжийг нээж өгдөг“Tiger Translate 2013” наадамУлаанбаатар хотноо эхэллээ.
Монгол-Австрийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австри улсын Элчин сайдын яам болон Дуурь, бүжгийн эрдмийн театр хамтран энэ сарын 20-27-нд хоёр орны соёлын өдрүүд зохион байгуулах гэж байгаа юм.
Найман зууны тэртээх манай өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хийморь бахархлыг түүхийн хуудаснаас амилуулж, хүн төрөлхтөнд, үеийн үед дамжин үлдэх бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төслийн аялгууг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбат бичиж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
“Madness” хамтлаг шинэ өнгө, шинэ дуугаралт, шинэ хэмнэлээрээ фенүүдээ цэнэглэхээр энэ сарын 22-нд Соёлын төвийн ард байрлах “ILoft Function House”-д тоглолтоо хийхээр болжээ.
Гоо үзэсгэлэнгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд багтаж чадсан Ким Кардашьян өчигдөр Лос-Анжелес хотын “Cedars-Sinai” эмнэлэгт амаржиж, охинтой болжээ.
Бид энэ удаад “Шилдэг өнгө” продакшны жүжигчин МУСТА С.Өлзийхүү, түүний охин Х.Баярмаа нарын дараах фотог онцолж байна.
Монголын Залуучуудын Холбооноос санаачилан Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад оролцуулж зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Ажлын гараа”, цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх “Цагийн ажил”, хөдөө сумдад очиж ажиллаж, сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх “Сумын залуучууд” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болж МЗХ дэргэдээ Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг байгуулжээ.
