Ангилал: Уртын дуу

Монголын урлагийн зөвлөлөөс Энэтхэг улсад Монгол улсаас суугаа Элчин сайдын яам болон уран бүтээлч Н.Ганхуягийн санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулах хөгжүүлэх нь” сэдэвт арга зүйн сургалтыг 2012оны 09сарын 06-нд өглөөний 10.00 цагт зохион байгуулах гэж байна.

Солонгосын баячуудын дүүрэг гэгддэг Ганнам дүүрэгт амьдрахыг хүссэн утгатай дуугаа зөвхөн Өмнөд Солонгосчуудад зориулж дуулсан гэх дуучин PSY-ийн “Gangnam style” дуу нь солонгосоос халин дэлхийн олон улсад хит болоод байгаа билээ.

Долдугаар сарын 15-нд анх олны хүртээл болсон энэхүү дууны эзэн дуучин PSY Америкийн “MTV Music Awards”-д уригдаад байна. 2005 онд поп дуучин Рэйн нэр хүнд бүхий дээрх шагнал гардуулах ёслолд уригдан шагнал гардуулж байсан бол энэ удаа дуучин PSY зөвхөн урилгаар уг ёслолын ажиллагааг үзэх нэр хүндтэй зочдын нэг болсон байна.

Улсын чанартай музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор ”Музейн үзмэрийн ангилал”-ыг бий болгосон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаал гарлаа. Үзмэр гэсэн ерөнхий нэр томъёонд багтаж ирсэн үзмэрүүдийг гурав ангилж, тухайлбал, хосгүй үнэт үзмэр буюу музейн брэндийг дотоод, гадаадын үзэсгэлэнд аваачихгүй, тусад нь тасалгаанд байрлуулж, зочид зорьж ирж үздэг байхыг чухалчилсан байна. Сайдын тушаалаар “Музейн брэнд”, “хэврэг”, “үзэсгэлэнд гаргах боломжтой” гэхчэн ангилж, ангилал дотор нь мөн хязгаарлалт хийжээ.

Домогт “Битлз” хамтлагийн хуулбар буюу дэлхийн анхны трибют хамтлаг болох “Beatles Bootleg” хамтлаг ирэх есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглох билээ. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Их Британи дах Монголын бизнес, худалдааны зөвлөл, хөгжмийн зохиолч Б.Долгион нар урьсан бөгөөд тэд энэ сарын 7, 8-нд Монголд саатах юм. Тэд энэ жил тохиож байгаа алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барихаар болсон аж. “Bootleg Beatles”-ийнхэн “Монголыг их сонин, сайхан орон гэж сонссон” гээд бусад оронд тоглодог мөнгөнийхөө тал хувиар буюу 60 мянган ам.доллараар тоглож байгаа бөгөөд уг зардлыг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт хувиасаа гаргажээ.

“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од Кира Найтли Оросын алдарт зохиолч Лев Толстойн Анна Каренина романаас сэдэвлэсэн “Анна Каренина” кинонд тоглох гэж байгаа талаараа өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Испанийн Валенсиа хотоос 80 орчим км-т орших Медитерраниан тэнгисийн Ибиза аралд үзэсгэлэнтэй 28 бүсгүйн зургийг гэрэл зурагчин Брайн Адамс дарсан байна.
Эдгээр бүсгүй бол “Мартини” шоуны шилдэг оролцогчид юм. Дэлхийд алдартай энэхүү брэндийн ивээн тэтгэдэг шоугаар топ модель, шилдэг загвар өмсөгчдийг тодруулдаг. Түүх сөхвөл Чарльз Терон, Николлетти Шеридан болон Моника Беллучи нар уг шоунд оролцож байжээ.

Хүнд хөгжмийн төрөлд багтах метал урсгалыг сонсогчид манай хөгжим сонирхогчдын дунд цөөнгүй. Тэдэнд зориулсан тоглолтыг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болжээ. Метал хөгжмийн баярт “Булсара”, “Метроном”, “Профест”, “Зүгээр л”, “Хос сүх” зэрэг хамтлаг “Нисванис”-ийнхантай нэгдэхээр болсон аж. Мөн энэ өдөр ОХУ-ын “Шторм” хамтлаг “Нисванис”-ийн дуунаас тоглож сонирхуулах юм байна.

“Битлз” хамтлагийн 50 жилийн ойг тохиолдуулан Монголд “Beatles bootleg” хамтлаг маргааш ирэх гэж байна. “Beatles bootleg” нь Английн алдарт хамтлагийн дууг амьдруулж, аялан тоглолт хийдэг юм. Тэднийг “Шар айраг” хамтлагийн гишүүн Г.Ганхүүгийн урилгаар ирж есдүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд тоглолт хийх юм байна.

УИХ-ын сонгуультай давхцсанаас тоглолтоо хойшлуулаад байсан олноо “Сахал” Пүүжээ хэмээн нэрлэгддэг хөгжмийн зохиолч, СТА Г.Пүрэвдорж анхны бие даасан тоглолтоо өсдүгээр сарын 21-ний баасан гаригт УБ Паласт хийхээр болжээ.

Тоглолтын найруулгыг “On and Off” хариуцан ажиллаж байна. Сүүлийн үөийн тоглолтуудыг амьд хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Иймээс амьд хөгжмийн нэг хамтлаг тоглолтын гол ачааг нуруундаа үүрэхээр болжээ.

Солонгосын нэгэн поп дуучин Gangnam Style гэдэг дуугаараа жинхэнэ дэлхийг донсолгоод байна. Улс орон бүрт түүний Gangnam Style гэдэг үг цээжлэгдэж, дэлхийн алдартнууд хүртэл түүнийг сонирхож эхэлсэн байна.
Саяхан гэхэд Попын гүнж гэгддэг Бритни өөрийн твиттер хуудаснаа миний хамгийн дуртай дуу хэмээн клипийг нь тавьсан бөгөөд Gangnam Style-ийн бүжгийг надад зааж өгөх хүн байна уу хэмээн хошигножээ.