Ирэх 6-р сард томоохон тэсрэлт хийх нэгэн анимешин нээлтээ хийх юм. Энэ бол 2010 оны “Despicable Me” гэр бүлийн, инээдмийн анимешины 2-р анги “Despicable Me 2” анимешин юм.
Ангилал: Нийгэм
Ирэх бямба гарагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Өөрөөр хэлбэл эх үрсийн баяр болох билээ. Энэ баярын өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид бүсгүйчүүддээ зориулан дэлхийн болон Монголын шилдэг бүтээлүүдээс тольлуулахаар зэхээд буй гэнэ. Энэхүү тоглолт нь “Сонгодог үдэш” хэмээх нэртэй ажээ.
Ардын жүжигчин төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармоний концертын танхимд “Симфони найрал хөгжим”-ийн концерт 06-р сарын 07-нд 19 цагаас ганцхан удаа тоглогдох гэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны бага, залуу насны тухай өгүүлэх “Родэм” киноны гол дүрийн төлөө Скарлетт Йоханссон, Риз Уизерспун нар өрсөлдөж байгаа ажээ
Дуучин Т.Амина дунд сургуулийн сурагч байхаасаа л дуулж олонд танигдсан бөгөөд 21 аймгаа аялан тоглосон чадварлаг уран бүтээлч. Тэрбээр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн эстрад дуулаачийн ангийг онц төгссөн билээ. Урлагийнхан төдийгүй олон нийт түүнийг авъяаслаг, хичээнгүй, уран бүтээлч хэмээн үнэлдэг.
Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг зургадугаар сарын 1-нд “Алтанцэцэг” 3D тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолт хийдэг уламжлалтай болоод байгаа юм.
Мөрөөдлийн театрын авъяаслаг жүжигчид “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтоороо хүүхэд багачууддаа бэлэг барих гэж байна. Тоглолт Тусгаар тогтнолын ордонд 2013 оны 5-р сарын 30,31, 6-р сарын 1,2ны өдрүүдэд тоглогдох болно.
Европын эмэгтэйчүүдийн холбооны уулзалт ирэх сарын 1-нд Английн Лондон хотод болох бөгөөд энэхүү уулзалтанд дуучин Б.Баярцэцэгийг эх орноо төлөөлөн оролцож, хүрэлцэн ирэхийг урьжээ.
Өвөрмонголын алдарт дуучин, Азийн дива хатагтай Урна Цахар Тугчи Улаанбаатар хотноо Монгол ахан дүүстээ зориулан тоглох гэж байна. Түүний “Тэнгэрийн шувуу” тоглолт өнөө оройн 20 цагт Соёлын Төв Өргөөнд болох бөгөөд урилгаар дэлхийд алдартай хөгжимчид Ираны эцэг ,хүү гурав оролцохоор болсон нь гэнэтийн бэлэг болж байна.
Энэ жил “20th Century-Fox” кино компанийн хувьд анимешин бүтээлийн олз омог арвинтай жил болж байна.
