Ангилал: Нийгэм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү 20 жилийн ойг тохиолдуулан монголын хэвлэл мэдээллийн оайгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр Төвд улс, Дарамсалад зочилж, Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багштай уүлзан, түүний айлдварыг сонсоод ирсэн билээ.

Дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгчиддээ толилууллаа. Л.Лувсандоржийн шүлэг, З.Батсүхийн хөгжим “Таван эрдэнэ” дуугаар нэрлэгдсэн энэхүү тоглолтонд эрхэм дуучны маань уран бүтээлийн хамтрагчид болох МУСГЗ Отгон, МУСТА Б.Пүрэвсүрэн, тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм.

Хөгжмийн зохиолч, продюссер, төгөлдөр хуурч, дуучин Батмөнхийн Чинбат түүхэн “Аравт” киноны хөгжмөөрөө “Academy Awards 2013” кино наадамд нэр дэвшлээ.Тэрээр энэхүү уран бүтээлээрээ “Эзлэн” хэмээх тоглолтоо хийж үзэгчдийн саашаалыг ихэд хүртсэн билээ

Балет гэсэн нэр томьёо ballare – бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм. Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ.

Саяхан шинэ цомгоо гарган нээлтээ хийсэн Никитон хамтлагийн Батчулуун буюу Баачка шинэ уран бүтээлээ багагүй сайн сурталчилсан билээ.Тэрээр хэвлэлийн хурал зарлан “Үүлэн үст” цомгийн талаараа мэдээлэл хийхийн зэрэгцээ өөрийн хамтрагч нартай хамт сууж байлаа.

Шинэлэг уур амьсгал бүхий “Always young” дууны клипээ өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болгосон “Anemone” хамтлагийнхан анхны бие даасан “Anemone” цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийхээр бэлтгэж байна.

Алдарт зохиолч Уоллем Шекспирийн “Ромео Жульетта”-ийн түүхийг мэдэхгүй хүн ховорхон. Энэ гайхалтай түүхээр Азид анх удаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч ,хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг эх орныхоо хөрс шороон дээр бүрэн эхээр нь буулган та бидний сэтгэлийг догдлуулж, хүсэл тэмүүлэлийг бадрааж, урам зориг, эрч хүч, авъяас билэгийг мэдрүүлэхэд болжээ.