Ангилал: Нийгэм

Реалити шоуны од Ким Кардашианы экс найз залуу, дуучин Ray J-ийн шинэ уран бүтээл олны сонирхлыг татаад байна. Учир нь Ray J өөрийн ” I Hit It First” хэмээх шинэ дууны клипэнд Ким Кардашиантай тун адилхан бүсгүйг тоглуулжээ.

Уран бүтээлч Ш.Ядамсүрэн нь усан будгийн талаархи монголчуудын уламжлалт ойлголтыг эвдэж шинэлэг бүтээлүүд туурвих боломжийг эрэлхийлсээр ирсэн. Энэхүү хүсэл мөрөөдлийнх нь тусгал болсон түүний усан будгийн ажлууд нь тавдугаар сарын 1-нээс гарах үзэсгэлэнд тавигдах гэж байна.

Өнгөрсөн баасан гарагийн орой “Интерном” номын их дэлгүүр олны хөлд дарагдав. Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллийн “Моби Дик” сонгодог бүтээлийн нээлт болж, Монголын Орчуулагчдын Эвлэлийн гишүүн манай үе үеийн томоохон орчуулагч нар, уран зохиолд элэгтэй оюутан залуус хуран цугласан байлаа. Энэхүү XIX зууны сонгодог романыг МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр дуун хөрвүүлж уншигч түмний хүртээл болгожээ.

Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг явсан загвар өмсөгч Кайли Бисутти нэгэн дуулиантай ном худалдаанд гаргаад байна. “Би сахиусан тэнгэр биш” гэх нэртэй энэхүү номд тэрээр алдартай брэндийн нүүр царай болно гэдэг үнэн хэрэгтээ эрчүүдэд секс үйлчилгээ л үзүүлэхээс хэтэрдэггүй гэж бичсэн байна.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion хамтлагийн продюссер МУСТА Б.Чинбат хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчидтэй уулзлаа. МУСТА Б.Чинбат “Өнө мөнх орон” бүтээлээ эгшиглүүлж хүрэлцэн ирсэн сэтгүүлчдийн зүрх, сэтгэлийг огшоон байж нээсэн уг хэвлэлийн хуралд МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, “Glissando”, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс, “S4” хамтлагийн уран бүтээлчид оролцсон юм.

“Universe best songs-2010” наадмын Гран-При шагналт, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс анхны бие даасан тоглолтоо Ялалтын баярт зориулан “Эх Дароги” нэртэйгээр хийхээр бэлтгэж байна.

Удахгүй дэлгэцнээ гарах “Лардьма” киноны зохиол дээр ажилласан Д.Төрмөнх шинээр цэнхэр дэлгэцнээ гарах 30 ангит телевизийн олон ангит киноны зохиол дээр ажиллаж байгаа ажээ. “Усны гудамж” нэртэй уг олон ангит киноны продюсераар бидний дунд “АХА” нэвтрүүлгийн санаачлагч гэдгээр нь танил болсон Сэмүүн студийн Б.Баяр ажиллаж байгаа юм.