Ангилал: Нийгэм

ХЦДБЧ-ын гоцлол дуучин Б.Дэлгэрбаярын анхны бие даасан “Мелодия” хэмээх тоглолт 2013 оны 05 сарын 07-нд Тусгаар тогтнолын ордонд 18:00 цагаас болох ажээ. Баргил хоолойт хэмээгддэг Б.Дэлгэрбаяр 2009 оны “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг бөгөөд “Үзэгчдийн таашаал хүртсэн дуучин” номинацийн эзэн болж байсан билээ. Ийнхүү залуу дуучны анхны тоглонтод ДБЭТ-ын Синфони найрал хөгжимчид, ХБК-ын найрал дуучид, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран нар оролцож байгаа бөгөөд тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн Шагнлт, МУАЖ, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан ажиллаж байгаа ажээ.

Энэ сарын 27-29-ний өдрүүдэд “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын YII бага хурал”-ыг зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан энэ өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох урлагийн тоглолтын хуваарийг гаргажээ.

“Милл” кино компанийн хоёр дахь бүтээл “Шарталт” инээдмийн уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. Уг кионны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсероор Д.Мөнхбат ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар тогложээ.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан “Хүннүгийн түүх, өв соёл” нэртэй үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдлээ. Энэ үзэсгэлэнд сүүлийн хоёр жилд шинээр олдсон олдвороос 300 гаруй үзмэр, эд зүйлийг дээжлэн дэлгэжээ. Хүннүгийн язгууртнуудын эдэлж байсан чимэг зүүлт, сүйх тэрэгний тоноглол, цэргийн зэр зэвсэг, төрийн болон шүтлэгийн бэлгэдэлт зүйлсээр дагнасан энэ удаагийн үзэсгэлэнд алт, мөнгө, хаш, оюу зэрэг үнэт эдлэл, хүрэл, төмөр, үйс, ясан хэрэгслүүд байна.

People сэтгүүлээс дэлхийн хамгийн сайхан бүсгүйг нэрлэхэд холливудын жүжигчин Гвинет Пэлтроу тэргүүн байрыг эзэлжээ. Харин энэхүү мэдээллийг дуулаад Пэлтроу эхэндээ чихэндээ ч итгээгүйгээ дурьджээ.“Эхэндээ би үнэхээр надаар тоглож байна даа гэж бодсон.

“Никитон” хамтлагийн шинэ цомог “Үүлэн үст”-ийг фенүүд нь тэсэн ядан хүлээсээр байсан билээ. Харин өнөөдөр фенүүдийнхээ хүлээлтйиг тайлж “Никитон” хамтлаг “Үүлэн үст” цомгийхоо нээлтийг 11:00 цагт “I Loft funcshion house”-д хийлээ.

Энэ онд Улсын Филармоний Симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй гэрээгээр хамтран ажиллаж байгаа манай зочин Япон улсын удирдаач Хисаёши Иноүэ өнгөрсөн 1-р сард Оросын алдарт хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээс үзэгч олондоо өргөн барьсан юм.