Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав
Үзэсгэлэн

“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав

Урлаг Урлаг12/06/2026Шинэчлэгдсэн:12/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд энэ сарын 8-нд зохион байгуулсан “Хүрээ цам-108” үзэсгэлэнгийн хаалтын ёслолд оролцов.

Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлсэн соёлын цуврал үйл ажиллагааны хүрээнд тус үзэсгэлэнг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Өргөмжит консулын хамт 2025 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нээж, 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүртэл олон нийтэд толилуулжээ.

“Хүрээ цам-108” үзэсгэлэн нь буддын шашны гүн ухаан, цамын урлагийн бэлгэдэл, Монголын өв соёлын онцлогийг мексикийн ард иргэдэд таниулсан төдийгүй хоёр орны ард түмний харилцан ойлголцол, соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан анхны томоохон соёлын үйл ажиллагаа болсноороо онцлогтой.

Үзэсгэлэнг 121,312 гаруй үзэгч үзэж сонирхсон нь монголын түүх, соёлын өв уламжлалд хандах мексикийн олон нийтийн сонирхол их байгааг харуулсан үзүүлэлт болсныг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.

Үзэсгэлэнгийн хаалтд Мексикийн Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгийн Техникийн асуудал хариуцсан захирал Хосе Луис Переа Гонзалез, Дэлхийн соёлын үндэсний музейн захирал Алехандра Гомес Колорадо, Монгол Улсын Өргөмжит консул Энрике Артуро Гутьеррес, Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг болон хоёр улсын соёл, урлагийн төлөөлөгчид оролцжээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач С.Машбат “Би 50 жил зурлаа” үзэсгэлэнгээ дэлгэлээ

12/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Л.Оргилболд бие даасан 13 дахь үзэсгэлэнгээ дэлгэлээ

11/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнд 200 гаруй үзмэр эд зүйлсийг толилуулж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.