Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Клип»Дугар зайсаны домог
Клип

Дугар зайсаны домог

Урлаг Урлаг19/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Buddha_path_fa7d9e1028267662013-10-19-17-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Урьд эртийн цагт цастын оронд төр шашин нь ганхаж, түмэн олон үймж, тэсэхүй еэ бэрх болсон тэр нэгэн мөчид Далай Лам арга сэдэж өөрийнхөө шавь нараас нэгэн гэлинг Ганжуурын тархин судар Жадамба үүрүүлээд Халхын зүг явуулж гэнээ. Далай багшаас лүндэн хүртсэн бадарчин гэлин их говийг арайхийн туулж, айл амьтаны бараа харан явсаар Халхын Түшээт гүний нутагт орж нэгэн айлд саатжээ. Гэрийн эзэн хувраг хүн хараад буян номыг санаж ном айлдаад гарахыг хүсч, хоол цай тавин хөл болжээ. Гэлин хавчиг үүргэвчнээсээ улаан баринтагтай (төвдөөр түм) судраа задлахад гэрийн эзний харц ширүүсч, нүүр нь улааж гэнэ. Учир нь тэр үед улааны (Нигма) шашны ёсонд улаанаар судар баринтагладаг байсан гэнэ. Баринтагийн тайлахад мөн улаан баринтаг гарч гэрийн эзэн бүүр уурсан босоод иржээ. Эмээж дальдарсан гэлин дахин баринтагийг нь тайлтал шар баринтаг гарч дээ. Ийнхүү гэрийн эзэн Дугар зайсан учрыг ухан мэдэв.

Шарын шашин улааныханд хавчигдах болсныг дээрх тэмдгээр олж мэдсэн Дугар зайсан хавчаахай нумаа үүрэн хамгийн сайн тэмээгээ унаж Төвдийг төвштөгөхөөр мордох болов гэнэ. Айл амьтан ахан дүүс нь бүгд бужигнан сандарч хүлээзнэж байгаад тухтай бэлтгээд аянд мордохийг түүнээс хүсчээ. Тэр үгийг сонсолгүй Дугар зайсан цагаан атаа унаж сарын газрыг долоо хоног туулаад Лхасад ойртож ирсэн байна.

Халхаас бэрх хүн ирэхийг мэргэ төлгөндөө буулгаж мэдсэн улааны шашны лам нар гурилаар арслан бүтээгээд, хараалын хар тунараа хийж, шидээр амилуулсан арслангаа Дугар зайсаны өмнөөс тавьжээ. Дугар зайсан арсланг дийлж номхруулаад цагаан аттайгаа хамт хөтлөн Лхасад бууж гэнэ. Сүрд дарагдсан улааны шашны лам нарын хэлийг нь шалгаж хар хэлтэй болгоныг нь хороогоод бурханы шашныг төвхнүүлэн мандуулжээ. Шарын шашныхан түүнийг нь хүндэтгэн Лхасагийн сүмдүүдийн зарим хаалган дээр саадаг агсаж цаст уулын хөх зогдорт арслан, атан цагаан тэмээ хөтөлсөн Дугар зайсангийн зургийг зурсан нь одоогоор ч хадаглагдан байдаг гэнэ.
Домогийг үнэ гэж мэдэхгүй ч, лав үнэнд дүйцсэн олны яриа юм даа гэж үзэж болно. Нүүдэлчин өвөг дээдэс маань дуулсан мэдсэнээ аман хэлбэрээр ийнхүү бидэндээ дамжуулж ирсэн уламжлалтай билээ.

Ш.Баатар

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Долоон ханлигийн морьтон баатар” ном уншигчдад хүрлээ

23/01/2026
Кино Урлаг

Эдгар Аллан Погийн “Улаан үхлийн баг” кино болж амилна

22/01/2026
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ

21/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин боллоо

24/01/2026

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026

Өмнөд Солонгосын “NCT Wish” хамтлагийн Монголд хийсэн нэвтрүүлэг цацагджээ

24/01/2026

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

23/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.