Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно
Музей

Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно

Урлаг Урлаг12/06/2026Шинэчлэгдсэн:12/06/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад анх удаа Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр /2026.06.12/ хэвлэлийн хурал боллоо.

Евроази нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёл өвийг хадгалж, хамгаалан ирсэн дэлхийн соёлын харилцаа, солилцооны чухал бүс нутаг. Энэ хоёр тивд орших улс орнуудын музей, соёлын өвийн байгууллагууд нь хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэх үүрэг, байр суурийг эзэлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан “Чингис хаан” үндэсний музей нь бүс нутаг, олон улсын хэмжээнд өргөн цараатай үйл ажиллагаа явуулж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Түүний нэг томоохон илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг “Евроазийн их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 15-20-нд зохион байгуулна.

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Ази болон Европын орнуудад хийсэн төрийн айлчлалын үеэр олон талын санамж бичгүүдийг байгуулсан. Тухайлбал, “Чингис хаан”  үндэсний музейтэй холбоотой тухайн улсуудын үндэсний онцлог болон олон улсад хүлээн зөвшөөрсөн музейнүүдтэй хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулжээ. Эдгээр баримт бичигт санхүүжилт, гүйцэтгэл, хамтын ажиллагаа болон олон улсын боломжийг тодорхойлох, нээлттэй платформ бий болгох зэрэг заалтыг үндсэн хөтөлбөрт тусгасан. Одоогоор тэдгээрийн хэрэгжилтийг эхлүүлж, илүү идэвхжүүлж байна. Мөн зөвхөн “Чингис хаан” үндэсний музейгээр хязгаарлагдахгүй монголын зарим музейн үйл ажиллагааг эрчимжүүлж, тэдгээрийн сан хөмрөг, үзмэртэй танилцах боломжийг бүрдүүлж байна.

 Хархорин хотод тусгайлан зохион байгуулах үзэсгэлэнгүүдээр дамжуулан археологи, түүх, соёлын өвтэй холбоотой өвөрмөц үзмэрүүдийг олон нийтэд танилцуулах юм.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн болон Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд Евро-Ази тивийн төгөл байгуулах зэрэг байгаль орчин, соёлын чиглэлийн томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

 Уг форум “Евроазийн их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” нэршлийг сонгосон нь учиртай аж. Нэгэн цаг үед Монголчууд Европ, Ази тивийг буюу Өрнө,  Дорныг холбож, улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухааны их солилцоог бий болгож байсан.

“Чингис хаан” үндэсний музейг байгуулснаар монголын музейн салбар Европ, Азийн орнуудын музейн удирдлагуудыг урьж, мэдлэгийн их солилцоог өрнүүлэх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл туршлагаа солилцох, мэдлэгээ хуваалцах, хамтран ажиллах, ирээдүйн боломжоо хамтдаа тодорхойлох зорилготой хэмээн “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун тодотгов.

Мөн тэрбээр, “Монгол Улс дэлхийд соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцож, музейн хамтын ажил бодлого удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей ба инноваци, музейн боловсрол олон нийт ба маркетинг, евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг, нэгдэл байгуулах боломж бүрдэж буйгаараа онцлогтой. 2026 оныг Олон улсын музейн зөвлөл /ICOM/-өөс “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолсон нь уг чуулганы ач холбогдол, утга агуулгатай нийцэж  буй юм. Манай музей чуулганы зохион байгуулалтад манлайлал үзүүлж, олон улсын музейдтэй шинэ шатанд хамтарч ажиллах, шинэ гарцыг нээж, цаашлаад Евроазийн музейдийн хамтын ажиллагаанд идэвхтэй ажиллах, бүс нутгийн хэмжээнд хамтарсан үйл ажиллагаа идэвхжүүлэх орон зайг  бүрдүүлж, шинэ боломжийг нээн  өгч байна.

Эдгээр музейн удирдлагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж цаашдын музейн салбар хоорондын олон ажлыг эхлүүлэх юм. Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд ийм өргөн бүрэлдэхүүнтэй Монгол улсад чуулж байгаа нь анхны тохиолдол юм.

Чуулганы төгсгөлд Евроазийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу, Уйгурын хаант улс, Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейнуудтай танилцана” гэв.

Мөн ССАЖЗЯ болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар энэхүү форумыг хоёр жил тутамд тогтмол зохион байгуулж, Европ-Азийн музейнүүдийн туршлага солилцох байнгын уулзалтын цэг болгохоор зорьж байгаа ажээ.

Түүнчлэн ковидын өмнөх буюу 2015-2020 онд Монгол Улсад 36 музей үйл ажиллагаа явуулж байсан бол одоогийн байдлаар энэ тоо нэмэгдэж, 40 орчимд хүрээд байна. 2020 оны байдлаар нийт музейн үзэгчдийн тоо 689 мянга орчим байсан бол өнөөдрийн байдлаар 1.8 саяд хүрчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Плано Каприни Их Монгол Улсад зорчсоны 780 жилийн ойд зориулсан бага хурал болов

12/06/2026
Музей Урлаг

Тарбозавр батаар болон үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас буцаан авчирлаа

11/06/2026
Музей Урлаг

А.Ананд-Очир ноёны ямбаны дээл

11/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“График-2026” график-бар зургийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэнэ

12/06/2026

Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно

12/06/2026

“Хүрээ цам-108” үзэсгэлэн Мексикийн үзэгчдэд Монголын өв соёлыг таниулав

12/06/2026

Плано Каприни Их Монгол Улсад зорчсоны 780 жилийн ойд зориулсан бага хурал болов

12/06/2026

Дуучин Д.Болдын 16 дахь цомог “90’s Love” нэртэйгээр, хуурцаг, CD, пянз хэлбэрээр гарна

12/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.