Би хэнтэй ч учирч болноо
Гэвч чамтай л анх танилцсан
Бие биенээ бурхан мэт хайрласан
Гэгээн хайр л тэр байсан
Ангилал: Хип Хоп
Хөх тэнгэрийн дуудлага
Хөх толботой төрсөн
Би монгол хүн
Уртын дууны уянгалаг шуурхайд нь
Өглөө наран намайг
Орноос эртлэн босгож
Өдөр өдрийн гудамж
Угтан авч алхана
Униар татсан хаврын орой
Урьхан салхи шивнэхдээ
Удахгүй сургуулиа төгсөх бидний
Уяхан сэтгэлийг хааш нь дуудна вэ
Армаг хүлэг нь гадаа ирэх шиг
Амгайгаа зажлаад үүрсэх нь сонсогдоно
Аглаг хангайн гэртээ орох шиг
Агь гангын үнэр анхилна
Үлээгээд байгаа намрын салхинаас нь
Үндсээ өмөөрдөг хайлаас яах юм бэ?
Үдээд хоцордог хатуу үнэн дундаас
Үгүйлэгдээд байгаа аавийгаа яах вэ?
Сарны дүрстэй уруул
Салхины өнгөтэй нас
Галзуурсан янагийн нүд
Ганцаараа мэдэрсэн хайр
Миний амьдралын эгэл нэгэн өглөөг
Гудамжны их урсгалын чимээ сэрээдэг
Сэрмэгцээ би урьд шөнийнхөө зүүдийг
Эрэгцүүлэн бодож хэсэг хэвтэхдээ
Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой
Шөнөжин ирмэлцэж мөрөөдөж хоноод
Алиманхан сарны болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдана
Таалцсан чулууны хагасыг атгаад холдсон найзаа
Талын халтар хөндийд саналаа би
Дээлийн борхон энгэрээ чихрээр гоёдогсон
Дэнжийн салхи өндийх хавраар саналаа би