Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд /2018.02.08/ болж өндөрлөлөө. Ээлжит хуралд 305 төлөөлөгч оролцсон юм. Ингээд нийт санал өгсөн гишүүдийн 87.57 хувийн саналаар “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд дөрвөн багц зорилтыг дэвшүүлээд байсан юм.
Ангилал: Үндэсний хөгжим
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII их хурал өнөөдөр болж, эвлэлийн шинэ ерөнхийлөгчөө тодруулах гэж байна. Өглөө 09:00 цагт эхэлсэн тус хуралдаанд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдаж байгаа бөгөөд их хуралд оролцох гишүүдийг сонгохдоо гишүүнийхээ татварыг төлсөн байдал (2017, 2018 он), МСНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж оролцож ирсэн идэвх оролцоог гол шалгуур болгосон байна. Түүнчлэн их хурлын төлөөлөгч нь аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалалтай байхаар тогтжээ. Ийнхүү өнөөдөр зохион байгуулагдаж буй МСНЭ-ийн ээлжит XVII их хуралд дараах байдлаар төлөөлөгчийг оролцуулжээ.
Яг зорьж уулзсан хүн одоогоор алга. Гэхдээ бас намайг нэг их мөнгөтэй болчихсон юм шиг ач холбогдол өгөх хүмүүс мэр сэр гарч л байна. Тэр хэрээр хувьдаа зарцуулчих вий, ашиг олчих вий гэсэн хардлага ч цөөнгүй байгаа бололтой байна лээ. Уг нь ном журмаараа Өмнөд Солонгосоос гуравдугаар сард ажлын хэсэг ирж, төсөл хөтөлбөр, зарцуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, ерөнхий чиг өгнө. Үүний дараа манайх техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулна. Түүнийг ч мөн Солонгосын талаас хянах ёстой. Харин техник, эдийн засгийн үндэслэл боломжийн үнэлгээ авчихвал манайд мөнгө нь орж ирэх юм. Тэгэхээр цаг хугацааны хувьд хүлээлт байгаа биз.
НАРАНГИЙН “ЦАГААН САР 2017” үзэсгэлэн худалдаанд та бүхнийг урьж байна
“Зууны мэдээ” сонин монголчууд өөрсдийгөө судалъя гэсэн асуудал дэвшүүлж цуврал нийтлэл, ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаа ШУА–ийн Түүх–Археологийн хүрээлэнгийн захирал, докторС.Чулуунтай ярилцлаа.
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн жилийн намар хаврын чуулганы завсарлагаар “Залуу малчдаа дэмжих аян”-ыг Монгол орны 21 аймагт амжилттай зохион байгуулсан. Тэгвэл 2018 оны намрын чуулган завсарлах үеэр “Биднээс хамаарна” нэртэй Донорын аяныг 2 сарын хугацаанд Улаанбаатар хот болон дүүргүүд, хөдөө орон нутагт зохион байгуулахаар болж өнөөдөр аяны нээлтээ хийлээ.
Учир нь хэдхээн өдрийн өмнө нүүр номоор тарсан найруулагч М.Дорждэрэмтэй авахуулсан зураг бүхий түүний постоос үүдэлтэй. Тэнд “Бид тусдаа амьдраад нэлээд хэдэн жилийг үджээ… Харамсалтай нь нэг нэгэндээ тийм ч их цаг, анхаарал хандуулж чадаагүй бөгөөд хайраар дутааж, гундааж байснаа ч анзааралгүй, тусдаа амьдраад нэлээд хэдэн жилийг үджээ…” гэж бичсэн байв. Уншсан гэнэн нөхөд хэзээ нэгэнтээ тэдэнд хайр дурлал байгаад бүтэлгүйтэж дээ гэж “тайлна”. Харин хашир суусан зарим нь залууст /Аюуш, Дооёо/ хандаж чат бичиж шалгана. Би хоёрдугаар хэсэгт багтсан юм.
Өнгөрсөн амралтын өдөр “Синдрелла” эмнэлгийн эмчилгээндээ амжилттай нэвтрүүлээд хоёр жил гаруй болж буй “Thermoceutical” брендийн эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний албан ёсны нээлтийн сонирхолтой өдөрлөг болж өнгөрлөө.
Японы зах зээлийн 64 хувь, дэлхийн зах зээлийн 23 хувийг дангаараа эзэлдэг KYB амортизаторын албан ёсны борлуулагч KYB center энэ сарын 27-ны өдөр шинэ төвөө нээхэд бэлэн болжээ. Япон стандартыг баримтлах уг төв нь компьютер оношлогоо, 3D тэнхлэг тохиргоо, тос тосолгоо солих иж бүрэн тоног төхөөрөмж, явах эд ангийн оношлогоо үйлчилгээг мэргэжлийн түвшинд, тав тухтай, тохилог орчинд үзүүлж төмөр хүлгийн эздэд KYB showroom, авто сэлбэгийн дэлгүүр, ресторан, кофешоп, хүлээлгийн танхимаар үйлчлэхэд хэдийнэ бэлэн болжээ.
Монгол Улсын Филармони анх удаа 20-р зууны “Also sprach Zarathustra” симфони найраглалыг тайзнаа амилуулах гэж байна. Энэ тухай мэдээлэл авахаар Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн Удирдаач Д.Нямдаштай ярилцлаа.