Ангилал: Үндэсний хөгжим

Ухаант удирдагч, аймшигггүй дайчин, хайр найр, энэрэлгүй дайсан гээд энэ хүнд ямар нэр цол өгч болох билээ.
Тэрээр амьдралынхаа туршид морин дэл дээр дайтан явж “замын дунд бүү саат, ямагт түрүүлж цохь” гэсэн зарчим баримталж ирж. Тухайн үеийн морьт дайчид бүгд л ингэж байж.
Энэчлэн Чингис хааны амьдралдаа мөрддөг байсан найман чухал зарчмыг танилцуулж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 17. Сумъяа гараг. Үнэг одтой, 1 цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана.

УЦУОШГ-аас ирүүлсэн малчид, тээвэрчдэд зориулсан мэдээгээр өнөө маргаашдаа ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Бүсгүйчүүдийн гоо сайханд зориулсан мэргэжлийн зөвлөгөөг “VIDAL” салонтой хамтран цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Vidal” салоны nail artist Х.Наранцацралын”Хумсны арчилгаа”-ны зөвлөгөөг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт “Үсээ хэрхэн хооллох” вэ сэдвээр Монгол Улсын Мастер Үсчин, “VIDAL” салоны захирал Даваасамбуугийн Одонгоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ өөрийн үнэт зөвлөгөгөө хүргэлээ.

Очир хөлгөний сахилд бүсгүй хүнийг дорд үзэхийг язгуур унал гэж заасан байдаг. Амьдралаас тусдаа гэгээрэл, ертөнцөөс хол Бурханыг хайх хэрэггүй гэсэн утга юм уу даа. Даанч амьдрал дээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ойлгодоггүй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ойлгодоггүй. Учир нь хүн өөрөө өөрийгөө ойлгодоггүй бололтой. Өөрийгөө ойлгохгүй хүн ертөнцийг яаж ойлгох вэ. Үл ойлгох, үл мэдэхийн мунхгаас зовлон бүхэн үүсдэг гэж Бурханы номд өгүүлдэг. Хувь хүн, гэр бүл, нийгмийг хамарсан стресс бухимдал бүхэн түүнийг нотлох шиг.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 15. Санчир гараг. Өглөгт охин одтой, 3 хөх мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Архи гэдэг ундааны хүний биед сөрөг хортой зэрэг сүүдэртэй талуудыг нь хүмүүс илүү харж ойлгодгоос биш ашигтай талыг нь төдийлөн онцлон тэмдэглэдэггүй билээ. Тэгвэл энд эрүүл мэндэд хамгийн ашигтай спиртлэг ундааг нэрлэхэд дээд зэргийн чанартай улаан дарс шалгарчээ. Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжих ба хамгаалах, хөгшрөлтийг бууруулах, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж үздэг байна.