Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Чингис хааны амьдралын найман зарчим: Харгис, гэхдээ шударга
Нийгэм

Чингис хааны амьдралын найман зарчим: Харгис, гэхдээ шударга

Урлаг Урлаг25/01/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b68297ff5c31b1bebig6033173162016-01-25-11-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Чингис хаан шиг алдар цуу нь түгсэн хүн энэ ертөнцөд өөр  хаана билээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол Чингис хаан манай гаригийн хоёрдахь мянганы хамгийн аугаа,, бас нөлөө бүхий хүн гэж ostrnum.com бичжээ. 
Ухаант удирдагч, аймшигггүй дайчин, хайр найр, энэрэлгүй дайсан гээд энэ хүнд ямар нэр цол өгч болох билээ. 
Тэрээр амьдралынхаа туршид морин дэл дээр дайтан явж “замын дунд бүү саат, ямагт түрүүлж цохь” гэсэн зарчим баримталж ирж. Тухайн үеийн морьт дайчид бүгд л ингэж байж.
Энэчлэн Чингис хааны амьдралдаа мөрддөг байсан найман чухал зарчмыг танилцуулж байна. 

1.    Би бол бурхны гэсгээл. Хэрэв та нар үхлийн ялтай бол бурхан гэсгээлээ надаар дамжуулан илгээлээ.
 
2.    Ямар ч үгийг хаана ч давтан хэлж болно, гэхдээ үүнд хэзээ ч найдаж болохгүй. Хэл бол миний дайсан. Олон хүн бодохгүй чалчдаг, эцэст нь юу ч бүтээлгүй өнгөрдөг. 

3.    Айвал бүү хий, хийвэл бүү ай, хийхгүй бол үхнэ. 
Чингис хаан юунаас ч айлгүй аливааг эцсийг нь хүртэл явдаг байж. Айдас дунд амьдрах хэрэггүй. 

4.    Шинэ газар орон эзэлж, шинэ хүмүүстэй танилцан аян замд явах шиг үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Чингис хаан тухайн цагтаа олон орон улсыг эзэлж, харгислал үйлдэж байсан ч тэр бол аялагч байлаа. Энэ бүхний үрээр тэр ухаанаа тэлж байсан нь гарцаагүй. 

5.    Цөөврүүдийн тэргүүн байснаас чононуудын дунд явсан нь дээр. Эр зоригтой чононуудын дунд байх уу, хулчгар цөөврүүдийн сүрэгт байх уу гэсэн сонголт чамд ямагт байдаг. 

6.    Согтуу хүн ямагт маргалдаж, нэг нэгнээ алж муу зүйл хийдэг. Архи дарс хүний мэдлэг, соёл бүхнийг үгүй хийдэг. Хорт зуршил нь чиний эцсийн зорилгыг мартуулна. Өөрөө өөрийгөө боол болгох гэж бүү зүтгэ. 

7.    Морин дэл дээр давхиж, хүмүүстэй уулзан, тэдний эцэс төгсгөлгүй урсгалд орж өргөн их талыг туулж явах шиг сайхан юм хаа байхав. Гэхдээ би энэ их урсгалын хаана нь явна гэдгээ үргэлж бод. 
Ер нь хүн эрт орой хэзээ боловч амьдралаа эргэн харж эрэгцүүлдэг. Яагаад гэвэл хүн бүх үхдэг болохоор тэр. Хүн бүр л айх зүйлгүй, гэгээн сайхан амьдрах тэр арлыг эрдэг. Өөрийнхөө тэр орон зайг олсон хүн аз жаргалтай амьдарна. 

8.    Энгийн цагт эгэл ардын дунд номхон тугал мэт байж, хатгалдах тулааны үед өлсөн бүргэд, харцага шиг хайр найргүй бай. 
Энэ бол дайны үед ч, энгийн цагт ч хүн бүрийн мөрдөх зарчим. Өөртөө итгэлтэй байж,аажмаар урагшил. Шүүмжлэл, доромжлолыг бүү анхаар. Гагц өөрийн зорилгодоо үнэнч бай хэмээн Украины укроп.org сайтад бичжээ. 

Эх сурвалж: www.assa.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын хүүхдийн урлан бүтээх төв үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авна

28/08/2026

Алтан ганжир нь алсаас түмэн зул мэт харагддаг байсан хүрээний туурь

28/08/2026

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.