Ангилал: Үндэсний хөгжим

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч буй. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар үүлэрхэг, салхитай байна. Зарим бүс нутгаар цас орж, явган шуургатай байх төлөв ажиглагдаж байгаа талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тухайлбал, баруун аймгуудын нутгаар Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Завхан голын эхээр шөнөдеө 43-48, едөртөө 29-34 хэм хүйтэн байна. Мөн Увс нуурын хотгор болон хүрэн бэлчир орчмоор ийм хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шенөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус хүйтэн байна. Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Тиймээс энэ бүс нутагт амьдардаг, иргэд, тээвэрчид болон малчдыг сонор сэрэмжтэй байхыг, өвлийн бэлтгэлээ сайтар бэлтгэхийг холбогдох газраас анхааруулж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 11. Буд гараг. Чөлөөт эх одтой, Зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана.

Үлгэрт домогт л гардаг ганц эвэрт Монголоос олджээ.

Шинжлэх ухааны сенсаци байж болохоор энэ мэдээг гаднынхан хүртэл сонирхож эхэлсэн байна.

Ганц эвэрт маань Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт орших Хан хөхийн нурууны Уянга хэмээх газрын камерт үлджээ. Улсын тусгай хамгаалалттай энэ мэт газруудыг камержуулах ажлын хүрээнд Уянга хэмээх газарт өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “RECONYX”маркийн автомат камер байршуулсан байна.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” нэртэй түүхэн цувралын гуравдугаар боть тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Уг цувралын талаар товчхон өгүүлэхэд эхний боть нь “Монголчууд XX зууны эхэнд” гэсэн нэртэйгээр гарсан бол хоёрдугаар боть нь “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” нэртэйгээр гарсан бөгөөд эхний ботьдоо Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хоорондох түүхийг голчлон харуулсан бол хоёрдахь ботьдоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим орчим түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт дэлгэн харуулсан байдаг.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 10. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Монгол түмний Сар шинийн баяр бол Монгол хүн бүрийн эрхэмлэн хүндэтгэж, сүслэн дээдэлдэг баяр билээ.Тиймдээ ч цагаан ариун хэмээн нэрлэж, цагийн сайхныг билэгшээн, сайн сайхныг хэлэлцэж, хадаг юугаа солилцон эрхэм бэлгээр гар цайлгадаг.

Индиго буюу шөнийн тэнгэрийн гүн хөх өнгөтэй ауратай хүмүүс өөрчлөлт шинэчлэл хийх зорилготойгоор дэлхий дээр ирсэн байдаг. Энэхүү шинэчлэлийн үр дүнд хүмүүс өөрсдийн хязгаарлагдмал итгэл үнэмшил, дадал зуршлаас салж, улмаар Дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөх юм. Энэ нь магадгүй биелүүлэхэд хэцүү зорилго хэдий ч аураны үндсэн давхарга нь индиго өнгөтэй хүмүүс уг агуу том зорилгын тодорхой хэсгийг биелүүлэх өөрийн гэсэн зорилго, үүрэг даалгавартай ирсэн байдаг. Индигочууд хүмүүсийн нүдийг нээж, нэгэн хэвийн хэвшмэл нөхцөл байдлаас салгаж, СЭРЭЭХЭЭР ирсэн. Тэд шашин, сүнслэг ойлголт, улс төр, ёс заншил, дадал зуршлын талаарх түгээмэл үзэл бодлыг үндсээр нь эргүүлэх үүрэгтэй. Учир нь энэ цаг үед амьдарч буй хүн төрөлхтөн ӨӨРЧЛӨГДӨХ шаардлагатай байгаа билээ.