Манай ээж хөл бөмбөг тоглож байхад талбайн хажууд намайг дагаж гүйгээд “Марк үзүүлээд өг, үзүүлээд өг” гэж хашгирдаг байсан. Би дотроо “Өө бурхан минь дахиад уу” гэж бодон, цуг тоглож байсан хүүхэд надаас “Марк тэр танай ээж үү?” гэж асуухад нь “Үгүй ээ. Би өмнө нь харж байгаагүй юм байна” гэж хариулдаг байлаа. Манай ээж бүх талаар намайг дэмждэг байсан.
Ангилал: Үндэсний хөгжим
“Монголын нууц товчоо”-ноо эзэн Чингэс хаан нэгэн шар дэвсэг дээр гарч толбот бор морины дэл дээр ташуураа тулан зүүрмэглэж байхдаа өндөр уулын цаадах өргөн шар талд гурван хар тугтай гурван зуун дайсан байна, тэдний хошууч баатар нь зээрд морьтой явна гэж зүүдлээд энэ зүүдээ зургаан сайддаа ярихад Шихихутаг уг зүүд үнэн эсэхийг магадлахаар явбал үнэхээр л гурван зуун тайчууд дайлаар ирж байдаг тухай барим тавим өгүүлсэн нь бий. Үүнтэй нэгэн адилаар мэргэн зүүдний тухай баримт хаа сайгүй байдаг. Тухайлбал, Ломоносов өөрийнхөө эцгийг нэгэн арал дээр хэрхэн нас барж буйг зүүдэлсэн нь бодит байдлаас өчүүхэн ч зөрөөгүй гэдэг. Энэ тохиолдлыг телепатын сонгодог жишээ гэж үздэг.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
Авраам Линкольн гуталчны хүү байсан ч АНУ-ын ерөнхийлөгч болж чадсан нэгэн. Язгууртнууд энэ бол доромжлол гэж үзсэн. Сүүлд нь түүнийг алсан ч үүнтэй холбоотой. Гуталчин хүн ерөнхийлөгч болсныг тэвчиж чадаагүй. Түүнийг тангараг өргөх гэж байхад нэг язгууртан сенатч босч ирээд:
-Ноён Линкольн хэдийгээр та азаар, санамсаргүй ерөнхийлөгч болсон ч гуталчны хүү гэдэг гарвалаа бүү мартаарай . Хэзээ нэгэн цагт та манайд аавтайгаа ирээд гутал хийж өгч байсан хүн шүү дээ одоо ч энд тэр гуталтайгаа сууж буй хүмүүс байгаа л байх гэжээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 8. Ангараг гараг. Бага морь одтой, 2 хар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлагаӨтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Facebook-д хамгийн их Like авсан зураг +18
Өдөр бүр санаж явах сургааль үгс
Сармис нь хүний биед маш их ашиг тустай ургамал болохыг бид мэддэг. Сармисыг өлөн элгэн дээрээ идсэний 10 ашиг тус Харин Японы эрдэмтэд сармис нь тархины хавдрын эсийн хөгжлийг саармагжуулан, улмаар зогсоодог болохыг туршилтаар баталсан байна. Тэд тархины хавдартай хулганы хоол хүнсэнд байнга сармисны ханд шингээж өгч, туршсаны үр дүнд ийм дүгнэлтэнд хүрчээ.
Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана. Яриад байгаа хүмүүстэйгээ уулзаж байгаагүй, ярьсан юмыг нь хааяа зурагтаар сонссон боловч ойлгосон юм маруухан.