Бид бүгдээрээ амьдрал хэцүү цаг үеүдтэй тулгарч ч байсан, давж гарч ч байсан. Гэхдээ бидний зарим нь хэцүү үеүдээ бусдаас илүү хялбархан давж гарч чаддаг. Тэгвэл тэдний нууц юу вэ? Ихэнх нь хандлага байдаг. Тэгэхээр амьдрал хэцүү болоход санах ёстой 13 зүйлийг танилцуулж байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Бүсгүй та хүзүүгээ үрчлээтүүлэхгүйн тулд нүүрнийхээ нэгэн адил тордох хэрэгтэй. Учир нь арьснуудаас үрчлээтсэн хүзүү болон гарын арьс тордлого авахдаа хамгийн муу нь юм. Иймд та унтахынхаа өмнө нүүрэндээ шөнийн тос түрхэх үедээ хүзүүндээ тос түрхэж заншаарай. Тослог ихтэй эсвэл хуурай арьсанд сайн шингээхийн тулд дулаан алчуураар хүзүүгээ ороогоорой.
“Масс” агентлагийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг эх орон даяар эхлүүлсэн. Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 21 аймгийн баялаг бүтээгчдээ сурталчилах ажил амжилттай хэрэгжиж эхний шат нь дууссан билээ.
Төслийн хоёрдугаар үе шат эхэлсэнтэй холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Баялаг бүтээгчдийн төгөл” нээх ажил өнөөдөр боллоо. Мод тарих үйлсэд нийслэл хотын баялаг бүтээгч иргэд, “Масс” агентлагийн хамт олон оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн төгөлтэй боллоо.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 7. Сумъяа гараг. Их морь одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Тэнгэрээс унасан хачирхалтай зүйлс олон ажээ. Тэдгээрт шувуу, мэлхий, аалз, загас, мах, мөнгө, гольфийн бөмбөгнөөс эхлээд хүний хөлдөөсөн ялгадас хүртэл байдаг гэнэ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт тэнгэрээс унасан итгэмээргүй зүйлстэй танилцацгаая.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 5. Санчир гараг. Найралт эх одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
V-X сар хүртэлх цаг агаарын ерөнхий төлөв
Тайз, дэлгэцийн урлагт олон сайхан дүрүүдийг бүтээж, ард түмэндээ Равсал панз нэрээрээ хоногшсон МУГЖ Б.Магсаржав гуайн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг түүний бага хүү, жүжигчин М.Наранмөнх зохион байгуулах гэж байгаа билээ. Түүнтэй аавынх нь биеийн байдал болоод хандивын тоглолтынх нь талаар ярилцлаа.