Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно
Нийгэм

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно

Урлаг Урлаг02/09/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1541515157548585282021-09-02-09-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газар холбогдох шийдвэрийг гаргалаа.

   Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм. Шалгалтаар, музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харьцаж ажиллах чадвар сул зэргээс үүдэн соёлын эсрэг гэмт хэрэг зөрчил гарч байгаа нь тогтоогдсон байна. Мөн сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгж байгуулж ажиллуулах шаардлагатай зэрэг дүгнэлт гарсан юм.

   Иймд, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар,

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн дохиолол, хяналтын камерын системийг шинэчлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт,
  2. Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.

   Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй төстэй, соёлын эд зүйлийг улсын хилээр давуулан гадаад улсад худалдан борлуулах чиглэлээр үйлдэгддэг байна. Мөн гэмт хэрэг үйлдэгчид нь ихэвчлэн эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд байдаг бол захиалагч нар нь гадаад улсын иргэд байдаг хэмээн тогтоожээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Крис Рок “SNL”-д өнгөрүүлсэн он жилүүдээ коллежийн үетэй зүйрлэжээ

13/09/2026

Бён У Сок 13 тэрбум воноор тансаг орон сууц худалдан авчээ

13/09/2026

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.