Сүүлийн хэд хоногийн турш сошиал ертөнцийг доргиож, 24 цагийн дотор 1500 орчим лайкийн эзэн болоод байгаа нэвтрүүлгийг зориуд цаг гаргаж үзэв. Нухацтай бодож, анхаарлаа төвлөрүүлж сонирхов. Тэр бол Creative Mongol solution (CMS) группын гүйцэтгэх захирал Г. Бат-Очир нарын шинэлэг сэтгэлгээтэй, хурдтай, бүтээлч, чадварлаг залуусын “Бүтээлч Монгол шийдэл” зорилтын хүрээнд бүтээсэн өвөрмөц шийдэл, утга агуулгатай нэвтрүүлэг аж. Цар хүрээ, дэвшүүлсэн санаа, үр дүнгийн хувьд үнэхээр ач холбогдолтой часхийсэн “кино” болжээ.
Ангилал: Үндэсний хөгжим
Ази алдартнууд ямар ч өө сэвгүй цэвэрхэн царайгаараа гайхагддаг. Тэгвэл тэдний арьс арчилгааны нууцтай та бүхнийг танилцуулж байна.
1. Арьсаа байнга цэвэрлэх, ус уух, сайн унтах, эрүүл арьсны төлөө бага зэрэг дасгал хийх.
Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай. Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж.
1813-Германы хөгжмийн зохиолч Рихард Вагнер,
1859-Английн зохиолч Артур Конан Дойль,
1970-Загвар өмсөгч Наоми Кэмпбел нар мэндлэв.
1588-Испанийн “Ялагдашгүй Армада” цэргийн флот тэнгисийн шуурганд өртөж сүйрчээ.
1841-АНУ-ын тавилга үйлдвэрлэгч Генри Кенниди зөөлөн буйдан зохиогчийн эрхийг авчээ.
1856-Третьяковын галерейн нээлт болов.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 4. Сугар гараг. Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.
Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Говь талын нутаг болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Гадаад хэлийг заавал хилийн чандад очиж сурах албагүй. Гэрээсээ огт гарахгүйгээр англи хэлийг хялбар ч, хямд ч аргаар эзэмшиж болно. Мэргэжлийн англи хэлний багшийн өгч буй зөвлөгөө:
Өглөө босч сэтгэл хангалуун, бүх бие амарсан сэрхэд танд юу саад болж байна вэ? Зүгээр л та хэдхэн минутыг өглөөний дасгалд л зориулахад хангалттай. Үүнийг сонсоод дийлэнх уншигчид маань төрөл бүрийн шалтаг дотроо бодон, өглөө ч ямар ч хүч, сонирхол байдаггүй, цаг ч мөн бага байдаг гэж боддог байх. Бидэнтэй хамт энэ бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй ярилцья.
Ходоодны хавдартай химийн бус аргаар тэмцэж эдгээсэн эмэгтэйн “Хавдрыг луувангийн шүүсээр эдгээх нь” номоос хүргэж байна.
2012 онд Анн Камерон эмнэлэгт шинжилгээ өгөхөд ходоодны хорт хавдрын гуравдугаар үед орсон гэсэн онош гарчээ. Түүний хувьд энэ нь анхны тохиолдол биш байсан юм. 2005 онд Аннын нөхөр нь ходоодны хорт хавдартай болж химийн эмчилгээ хийлгэсэн ч гэсэн удалгүй нас баржээ. Тэрээр нөхөртэйгээ адилхан химийн эмчилгээнд орохыг хүссэнгүй. Зургаан сарын дараа хавдар дөрөвдүгээр үе рүүгээ орсон ч тэрээр химийн эмчилгээ хийлгэлгүй өөр эмчлэх арга зам хайсаар байжээ. Анн удалгүй 26 насандаа арьсны хорт хавдар туссан ч гэсэн луувангийн шүүсээр эмчилсэн хүний түүхийг сонсчээ. Ralph Core гэдэг тэр хүн өдөрт 2,5 кг луувангийн шүүс уудаг байсан тухайгаа бичсэн байжээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 3. Бархасвадь гараг. Хэрцгий охин, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох.Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.