Нарийн боов хийх авьяастай эзэгтэй нартаа зориулж амтат орео жигнэмэгний жорыг орууллаа шүү
Ангилал: Үндэсний хөгжим
www.slideshare.net – Хэн нэгэн найзынхаа өмнө нь бэлдэж байсан бие даалт, хичээлийн лекц зэргийг та энэхүү сайтаас чөлөөтэй үзэж, мөн өөрийнхөө бэлтгэсэн даалгавар, бие даалтын ажлаа ч байршуулах боломжтой.
Драмын дөрөв гэдгээр олонд танигдсан жүжигчдийн нэгдэж уран бүтээл хийсний 10 жилийн ой энэ жил тохиож байна. Тэдний нэг болох Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА Г.Амгаланбаатартай уран бүтээлийн талаар ярилцлаа.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 20. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, 9 улаан мэнгэтэй улаан луу өдөр.
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
УДБЭТ-ын концертмейстр, хийлч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболдтой ярилцсанаа хүргэе.
Жуулчид дахиад л ирлээ. Ирсэн хүмүүс голдуу герман, францчууд байлаа. Сурсан зангаараа манайхан тэднийг ойр хавиар дагуулан явж, айраг цагаа амсуулаад нүүр тахалдаг хэдэн морин дээрээ авчрав. Ихэнх нь битүүхэн эмээж байгаа харагдана.
Шинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурчихсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань “Галзууруулагч” хэмээх модон хонь жил гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Зурхайчид уламжпал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Г андантэгчинлин хийд тайлснаар бол “Үхэр нь ногоон толгойтой, шар биетэй, омруу нь цагаан, эвэр, сүүл, чих нь цагаан, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр амаа хамхин сүүлээ баруун тийш нь шарван явна. Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Олсон шилбүүр бариад үхрийнхээ зүүн талд үс нь чихнийхээ урдуур хийсч зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа зүүсэн” байдалтайгаар дүрсэлжээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 7. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн давхарласан 18. Санчир гараг. Харцага одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв, зүүн болон говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна