Ангилал: Үндэсний хөгжим

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат өнөөдөр Ж.Даваалхамыг /Хүний их эмч, Анагаах ухааны доктор/ хүлээн авч уулзаж “Тэргүүний залуу” цол тэмдэгээр шагналаа. Ж.Даваалхам нь Япон улсын Кумамотогийн Анагаах Ухааны Их Сургууль, Анагаах Ухааны Доктор, Канагавагийн НЭМ-ийн Институт, МУ-ын ЭМШУИС, НЭМ-ийн магистр, МУ-ын ЭМШУИС, Анагаахын сургууль, хүний их эмчээр төгссөн бөгөөд одоо ХӨСҮТ, ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны албаны даргын албыг хашиж байгаа юм байна.

/ Чингис хааны онгоныг оллоо гэсэн мэдээн дээр Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх PhD С.Урантөгс залрууга хийв./

Чингис хааны онгон олдсон гэх мэдээллийг гадны сайтуудаар бичиж эхлээд байна. Энэ талаар монголчууд сошл ертөнцөөр шуугиж, үнэхээр олдсон эсэх талаар нь эргэлзсэн иргэд Бээжингийн их сургууль дээр энэ талаарх асуудал яригдаж буйг мэдээлсэн юм. Тиймээс бид эхний ээлжинд орчуулгын мэдээллийг хүргэсэн бол одоо та бүхэнд албаны хүнээс авсан тодруулгыг хүргэж байна.

Улсын драмын эрдмийн театрын хамт олон маргааш “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр өвөл цагийн үзвэрээ нээнэ. Үзэгчдэд уярал, ухаарал бэлэглэх энэхүү жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэг тоглож байгаа билээ.

Ингээд түүний цөөн хоромын ярилцлагыг хүргэж байна.

Азийн Волейболын Холбооны элсний волейболын бүсийн цомын тэмцээн Тайваны Каошунь хотноо энэ сарын 7-9-нд болно.

Тус тэмцээнд эрэгтэй багийн бүрэлдэхүүнд М.Цэрэнбаатар, Э.Сайханбаатар, А.Мөхбаяр, М.Мягмарсүрэн нар харин эмэгтэй багийн бүрэлдэхүүнд С.Пүрэвжаргал, Г.Энхнаран, Д.Үнэнтуяа, А.Намуун нар, дасгалжуулагч А.Баясгалангийн удирдлаган дор оролцох гэж байна.

Орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч Ж.Анунарантай ярилцлаа.

Тэрбээр өвөрмөц шийдэл бүхий зургаараа залууст танигдсан зураач юм. Багаасаа морь, эмэгтэй хүн зурах дуртай байсан тэрбээр зураач мэргэжлийг сонгосон байна. Улмаар Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэн 2009 онд төгсчээ. Авьяаслаг зураач бүсгүй маань “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр монголчуудын хайр, хүндэтгэлийг хүлээсэн С.Пүрэвмаагийн охин юм. Жүжигчин бүсгүй охиноо уран бүтээлийн замаа сонгоход нь нөлөөлжээ

ЦЕГ-ын Төв архивын газар, Хэвлэл мэдээллийн төв хамтран тус архивын газарт хадгалагдаж байгаа цагдаагийн байгууллагын хөгжлийн түүхийг харуулсан баримт бичиг, фото зургийг олон нийтэд сурталчилах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Эстони Улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Б. Мөнхжин, 11 дүгээр байрт шалгарсан Б.Мишээл болон тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч уулзлаа. Монголын Даамын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Б.Мөнхжин, Б.Мишээл нарыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нийслэл дэмжлэг үзүүлж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэжээ.