Ангилал: Үндэсний хөгжим

Ирэх оны зургаадугаар сарын нэгнээс долдугаар сарын 31-ны хооронд ХБНГУ-ын Майнц хотноо Олон улсын хөнгөн атлетикийн дасгалжуулагчдын сургалт 38 дахь удаагаа зохион байгуулагдах юм. Тус сургалтанд 40 хүртэлх насны хөнгөн атлетикийн спортын багш, дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй мэргэжлийн тамирчид оролцох боломжтой юм.

Унадаг дугуйчин Ч.Мөнгөндалай 2014 оны 06 сарын 07 – ны өдөр Улаанбаатар хотоос гарч Монгол улсын баруун аймгуудаар 5500 км тойрон аялахаар аян замдаа гарсан билээ. Түүний аялал 98 дахь хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн 1 000 дахь км-тэй оржээ. Одоогоор Хөвсгөл аймгийн нутагт Мөрөн суманд ирээд байна. Тэндээ 2 хоног буудаллаад Ханх сум руу аяллаа үргэлжлүүлж Хөвсгөл далайд усан завьтай аялал хийхээр төлөвлөж байгаа аж.

УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 13-нд 50 насныхаа ойг угтаж, жиргээч нарын хэлдгээр “хуушуурдалт” зохион байгуулсан. Түүний зохион байгуулсан арга хэмжээнд жиргээчид болон олны танил эрхмүүд цуглаж, хамтлаг, дуучид ая дуугаа өргөсөн билээ.

Зарим гудамжийг шинээр нэрлэлээ 5 минутын өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 150 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамжийг шинээр нэрлэж, сунгалаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хэлэлцүүлсэн саналын дагуу шинээр 9 гудамжийг шинээр нэрлэж, 4 гудамжны нэрийг сунгалаа. Шинээр нэрлэж, сунгасан гудамжны нэрсийг хүснэгтээр танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хөгжим бүжгийн коллежийн 10б ангид морин хуурч мэргэжлээр 4 дахь жилдээ суралцаж байна Б.Өнөржаргал охин ээжийнхээ эмчилгээнд зориулан “Ээжээ урт наслаарай” хандивын тоглолтыг энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд 19.00 цагт тоглохоор товлоод байгаа юм.

Сошаль медиагаар дамжин дэлхий дахинд ” Ice Bucket Challenge” хэмээх толгой дээрээ мөстэй ус асгадаг үйлдэл тархсан билээ. Тэгвэл өдгөө түүний дараагийн хэлбэр болох “BeeChallenge” хэмээх нэгэн хөгжилтэй гэмээр үйлдэл эмэгтэйчүүдийн дунд Сошаль медиагаар дамжин түгэх болжээ. BeeChallenge ёсоор бол эмэгтэйчүүд хөхний даруулга авч нүдэн дээрээ тавин зөгийний нүд шиг болгож тавих ба ингэхдээ хөхний зургаа селфийдэж сошаль сүлжээнд оруулах ёстой гэнэ. Хэн нэгнийг урьсан бол тэр нь 24 цагийн дотор дээрх үйлдлийг давтах ёстой юм байх. Ингээд Европ, Оросын BeeChallenge-д нэгдсэн бүсгүйчүүдийн зургаас хүргэе .

Хонконг улсад энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Ой тогтоолтын нээлттэй тэмцээн”-д оролцохоор манай улсын баг тамирчид тус улсыг зорьсон билээ. Тэгвэл манай тамирчид багаараа уг тэмцээнд тэргүүлсэн баяртай мэдээг дуулгаж буйдаа баяртай байна.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан “Танихгүй танил” нэртэй ярилцлагын номоо дахин хэвлүүлжээ. Тус номны эхний хэвлэлт өнгөрсөн хавар гарсан ч уншигчид ярилцлагаар ихэд “цангаж” байсан бололтой. Ахархан хугацаанд борлуулагдсан тул зохиогч ийн дахин хэвлээд байгаа аж.