Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сүүлийн 1 000 км, сүүлчийн тэмээний ачаа хүнд
Нийгэм

Сүүлийн 1 000 км, сүүлчийн тэмээний ачаа хүнд

Урлаг Урлаг16/09/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10681755_766165766758768_1307058351_n4500631362014-09-16-14-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унадаг дугуйчин Ч.Мөнгөндалай  2014 оны 06 сарын 07 – ны өдөр Улаанбаатар хотоос гарч Монгол улсын баруун аймгуудаар 5500 км тойрон аялахаар аян замдаа гарсан билээ. Түүний аялал 98 дахь хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн 1 000 дахь км-тэй оржээ. Одоогоор Хөвсгөл аймгийн нутагт Мөрөн суманд ирээд байна. Тэндээ 2 хоног буудаллаад Ханх сум руу аяллаа үргэлжлүүлж Хөвсгөл далайд усан завьтай аялал хийхээр төлөвлөж байгаа аж.

 Түүнийг  Хөвсгөл аймгийн залуучуудын холбооны дарга Б.Мөнгөн–Эрдэнэ, тэргүүлэгч гишүүд, засаг даргын тамгын газрын холбогдох удирдлагууд угтан авсан байна. Манай Монголчууд хэзээнээсээ л найрсаг зочиломтгой зангаараа дэлхийд гайхагддаг. Үүний баталгаа болж Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь найрсаг угтаж цай хоолоор дайлж, халуун сэтгэлийн дулаан үгс, хандив тусламж үзүүлсээр байсан билээ. Ийнхүү сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэг, хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэсэн чин хүсэл, тэвчээр хатуужлаараа  сүүлийн 1000 дахь км – тээ орж чадлаа. Гэсэн ч сүүлчийн тэмээний ачаа хүнд. Тэрээр олон хоног урт замыг туулж замын зардал, хоол ундны мөнгө нь дууссан байна.  Тиймээс тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнэээр тусласан нь дээр гэсэн сайхан үгийг санаж хүсэл мөрөөдлөө биелүүлэх чин хүсэлдээ хөтлөгдөн яваа хөгжлийн бэрхшээлтэй Ч.Мөнгөндалайд тусламж үзүүлээрэй.

Хэлгүй дүлий, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг цог золбоо, зориг, хүсэл мөрөөдөлтэй байж түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байвал зорилгодоо хүрэхэд  юу ч саад болдоггүйг олон залууст нотлон харуулж буй Ч.Мөнгөндалайн аялал амжилттай дуусах болтугай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.