Ангилал: Үндэсний хөгжим

Сүүлийн үед олон дэлгэцийн уран бүтээл маш бага хугацаанд бүтэж үзэгчдийн хүртээл болж байна. Тиймээс энэ удаагийн ярилцлагадаа бид Б.Чингүүн найруулагчийг урьж оролцууллаа. “Холливудад киногоо дөнгөж хийж эхэлж байхдаа дэлхийн зах зээл рүү борлуулаад эхэлсэн байдаг. Энэ менежмент дэлхийн кино урлагт маш том мафийн сүлжээ болтлоо хөгжчихсөн байдаг юм”…гэх түүнтэй Монголын кино урлагийн цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа.

Нийгэм, эдийн засаг, улс төр, соёл боловсрол гээд бүхий л салбарт залуусын шинэ санаа, шилдэг шийдлийг гаргаж ирэх төслийн нэгдүгээр шатанд нийтдээ 1700 гаруй эссэ бичлэг ирүүлсэн. Харин төслийн II шатанд 327 оролцогч “Надад шийдэл байна” сэдвээр өөрсдийн санаа санаачилгаа шийдэл болгон танилцууллаа.

Шинэ өнгө төрх, загвар хийцийг эх орондоо оруулж ирээд удаагүй ч хэзээний бүсгүйчүүдийн талархлыг хүлээгээд буй “Made in Thailand” дэлгүүрт Тайландын томоохонд тооцогдох River, Shagreen, M, Kismet, SSS үйлдвэрүүдийн цоо шинэзагварын бараа хамгийн хямдаар ирлээ бүсгүйчүүдээ!

Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Азийн наадамд аваргалж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр -100 кг-ын жинд алтан медалийн төлөө ;элхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж ялсан юм. Ингэснээр Монголын тамирчид Азийн наадмаас гурав дахь алтан медалиа авч, эх орныхоо төрийн дууллыг Инчеоны хотын тэнгэрт гурвантаа эгшиглүүллээ.

Жүжигчид маань өөр нэг л болчихсон, хэрэгцээ шаардлага, нийгэм маань ч өөрчлөгдчихөөд байхад бүтэц зохион байгуулалт, санхүүжилт нь өнгөрсөн нийгмийн хэвээрэй бий. Үүнийг нотолж МУ-ын Ардын жүжигчин, Улсынд драмын эрдэмийн театрын дэд захирал Н.Сувд “Бид хэчнээн их мөнгө олоод тэрийгээ өөрсдөө хэрэглэх эрхгүй. Сайн бүтээл хийсэн уран бүтээлчид өгч байгаа цалингаасаа илүү өгөх эрх бидэнд байхгүй. Хамгийн доод төвшинд цалин өгнө, 40 хувиар илүү цалин өгчихвөл театр хууль зөрчсөн болчихдог гэх мэт зүй тогтолцоог өөрчлөх шаардлага үнэхээр бий” гэж халаглаж сууна. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Монголын залуучуудын холбоо нь 2013 оныг “Оролцъё” уриан дор бүхий л үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд уг зорилгын хүрээнд Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос Залуусаа нэгдье уриан дор Залуусын хөгжил-2014 чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Хууль эрх зүй бол нийгмийн чухал сэдэв. Энэ сэдвийн мэдлэгийг хүмүүст энгийн байдлаар бус харин уран сайхны аргаар хүргэх нь илүү хүртээмжтэй байдаг. Тэгвэл хууль эрх зүйн шинэчлэлийн асуудал ид яригдаж байгаа энэ үед “Боловсрол суваг” телевиз Хууль зүйн яамтай хамтран “Мөрдөгч” олон ангит киног өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Ингээд “Мөрдөгч” олон ангит киноны ерөнхий продюсер, “Боловсрол суваг” телевизийн уран бүтээл хариуцсан захирал, СТА Н.Отгонбаттай телевизийн шинэ уран бүтээлийн талаар ярилцлаа.

“Инчеон-2014” Азийн XVII наадмын тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал хоёронтаа эгшиг- лэлээ. БНСУ-д үргэлжилж буй наадмаас медалийн салхийг манай улсын буудлагын тамир- чид хагалав. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд гавь- яат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч мэр гэнээ сорьж, багаараа хүрэл медаль хүртсэн юм.