Монголын рок попын тогоонд шинэлэг өнгө төрхөөр үзэгч, сонсогчдтойгоо уулзаж байгаа хамтлаг бол “Бид4” хамтлаг. Тэд өөрсдийн анхны уран бүтээлээ хүргээд удаагүй байгаа хэдий ч олны сайшаалыг харамгүй авч байгаа залуу уран бүтээлчид. “Амьдралын хэв маяг” буландаа тус хамтлагийн дуучин Баасансүрэнгийн Оргилыг урин ярилцлаа.
Ангилал: Үндэсний хөгжим
Английн хатан хааны загвар зохион бүтээгчээр олон жил ажилласан Серапп Поллардын загварын шоугаа өнгөрсөн долоо хоногт Туркийн Элчин сайдын өргөөнд боллоо.
Хөзөр дөнгөж сурч эхэлж байгаа хүнд хамгийн сайн моднууд очдог. Ер нь аливаа юмыг эхлүүлж байгаа хүн бүхэнд хаанаас унаад ирсэн хишиг вэ гэлтэй гэнэтийн аз тохиох нь элбэг. Энэ бол хөлд орж байгаа хүүхдийн эхний алхмуудад эцэг эх нь гараас нь хөтөлж дэмнэдэг шиг, биднийг өмнөх замаараа олон удаа гишгэхэд маань урам өгөхөөр амьдралаас өгдөг бэлэг юм.
Буржгар үс, улаан даашинз, нүүрэмгий зан нь Карменыг чимдэг шиг Ц.Арюнад ч энэ дүр төрх тун дажгүй зохидог юм билээ. Тайзны голд “манаргаж” үзэгчдийг байлдан дагуулдаг цыган бүсгүй Кармены дүрээр олноо танигдаж буй ДБЭТ-ын гоцлооч Ц.Арюнатай ярилцлаа. “Таны нэрийг заримдаа монголчлоод Ариунаа гэж бичдэг юм билээ гэж ярилцлагын төгсгөлд асуухад “Ариунаа олон шүү дээ. Би бол Арюна. Нэг үсэг нь ч гэсэн өөр хэвээрээ байг” гэж хариулсан.
Бикинитэй халуухан хүүхнүүд
– Манай редакцийн зочин буланд уригдан ирсэн урлагийн салбарынхан нүдний шилээ ер авдаггүй юм. Тантай бас хар шилний цаанаас ярилцлага хийх нь ээ?
– Шилээ авч болно, болно. Би чинь хамгийн гол нь шилээ авахаар аягүй царай муутай ш тээ. Бас би урлагийн хүн биш. Зүгээр л амьдралын хүн. Урлагийн хүмүүсийг анзаараад байхад их эмзэг, яриа хөөрөө сайтай, өөр түвшнийх юм шиг санагддаг. Гэтэл би чинь хар яриагаар л өөрийгөө бусдад ойлгуулна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сан, “Эх орон” телевиз хамтран хотын соёлд иргэдийг уриалах, сэтгэхүйг өөрчлөх зорилгоор “Цэвэр хот” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд хотын гудамж талбай, зам дагуу “Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарлахад амархан”, “Та шүлсээ битгий хая, таны хүүхэд тоглоно”, “Үүнийг цэвэрлэхэд амархан…, сэтгэхүйг нь л өөрчилмөөр гэсэн сануулга бүхий самбарууд байрлуулах гэж байна.
Манай энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар “Боролдойн Мягмар” гэдгээрээ олонд хүндлэгдсэн найруулагч С.Мягмар ажиллалаа.
Тэрбээр ярилцах хүнээрээ зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхийг сонгосон нь жирийн хэрэг биш аж. Тэд Монголын урлаг, тэр дундаа тайз дэлгэцийн урлагт хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй эрхмүүд билээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концерт Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам ажиллаж байна. Энэ жилийн наадмын урлагийн тоглолт хэрхэн болох талаар Ерөнхий найруулагч Д.Сосорбарам тодруулга өглөө.
Монголын Залуучуудын Холбоо, Хөдөлмөрийн яам хамтран энэ онд 10 мянган залууг ажилтай, орлоготой болгох зорилт тавин хамтарч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцуулах ажлыг зохион байгуулж, “Сумын залуус” дэд төслийн хүрээнд залуусыг дөрвөн бэрх баг болгон сумандаа +10 модулийн дагуу ажиллаж эхлэсэн бөгөөд анхны илгээлтийн эзэд ажилдаа ороод байна.