Хамгийн сүнслэг иог буюу нүцгэн иог нь өдгөө Америкт ихээхэн дэлгэрээд байгаа аж. Хүмүүс тус иогоор ихээр хичээллэх болсон бөгөөд үүний гол онцлог нь бусад иогоор хичээллэснээс илүү их энерги хуримтлуулдгаараа онцлог гэнэ. Учир нь хүн анх эхээс мэндэлснээрээ буюу элдэв материаллаг зүйлгүйгээр иогийн дасгал хийн, бясалгаснаар динамик хүчийг ихээр хуримтлуулж чаддаг ажээ. Хүмүүс Нүцгэн иогоор хичээллэхдээ бие биенээсээ огт ичдэггүй бөгөөд зөвхөн дасгалдаа хамаг анхаарал, зүрх сэтгэлээ зориулдаг байна.
Ангилал: Үндэсний хөгжим
“Хөгжим, хөгжимчин хоёр бие биеэ олох гэж байдаг” юм гэж олон жилийн өмнө хэн нэгний амнаас сонсч байсан юм. Үнэнийг хэлэхэд хэн ингэж хэлснийг санадаггүй. Харин уран бүтээлчдийн тоглолт үзэж, бахархаж биширч, заримдаа шүүмжлэлтэй хандаж өөрөө өөртэйгөө ярилцаж явахад энэ үг хааяа орж ирдэг. Саяхан болж өнгөрсөн Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны “В” буюу 17 хуртэлх насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн Ү.Уртнасан охин төгөлдөр хуур хөгжимдөө үнэн сэтгэлээс дурласан санагддаг юм.
ОХУ-ын Эрхүү хотод жил бүр зохион байгуулдаг “Линия Красоты” олон улсын үсчин, гоо засалчдын тэмцээнд Монгол Улсын баг тэргүүн байр эзэлжээ.
Тус тэмцээнд Герман, БНХАУ, ОХУ, Польш, Монголын 200 орчим үсчин, гоо засалч эрэгтэй, эмэгтэй үс засалтын 14 төрлөөр өрсөлдсөн байна.
Тун удахгүй үзэгчдэд хүрэх “ЭЭЖЭЭ НАДТАЙ ГЭРЛЭЭЧ” дэлгэцийн уран бүтээлийн зураг авалтын ажил шинэ Налайх хороололд эд өрнөж байна. Энэ үеэр бид киноны зөвлөхүүдтэй цөөн хором ярилцсан юм.
-Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Багадаа бусдын л адил хурга, тугал хариулж, аргал түүж л өссөн дөө. Хужирт сумандаа дунд сургууль төгссөн. 1949 онд долдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт ирсэн юм. Тэр үед хөгжим, бүжгийн сургууль гэж байлаа. Хөгжим, бүжиг, балетын ангитай байсан. Тэр сургуульд шалгалт өгсөн юм.
Бид: Манай Эрэл-ESM сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилээс сургалтын бүтцээ өөрчилж, өнөөдрийн байдлаар англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт, материаллаг бааз дээр суурилан “Кембриджийн олон улсын дунд сургууль” магадлан итгэмжлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2014 оны 2 дугаар сард FOBISIA буюу Азийн англи сургуулиудын нэгдсэн холбооны албан ёсны гишүүн сургууль болсон ба одоо 30 гаруй унаган англи хэлтэй гадаад багш, 20 гаруй монгол багш, 30 гаруй ажилчидтай, орчин үеийн сургалтын стандартын шаардлага хангасан хичээлийн тохилог байранд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Э.Намуунтай ярилцлаа.
-Намуун аа, уран бүтээлийн сонин сайхан юу байна?
-Манай театр ирэх сарын 20-ноос шинэ шоу драмаа эхэлнэ. Үүнийхээ бэлтгэлд явж байна. Мөн инээдмийн баярыг тохиолдуулан тоглож буй хошин урлагийнхны нэгдсэн тоглолт өнөөдөр болно.
Өнөөдөр элгээ хөштөл инээх инээдмийн баярын өдөр. Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярыг зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай.
Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Форт Беннин хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 3-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас МУГД Л.Ундралбат ахлагчтай буудлага спортын үндэсний шигшээ багийн баг бүрэлдхүүн оролцож байгаа бөгөөд өнөөдөр манай баг тамирчдаас эрэгтэй гар бууны 50 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү цэц мэргэнээ сорих юм.
Дархан хотын “Оюутан мисс” тэмцээн 13 жилийн дараа дахин зохиогдохоор боллоо. Нийгмийн Ардчилсан Монголын Оюутаны холбоо, “ТАНСАГ МОДА” загварын агентлагтай хамтран 2014 оны 4-р сарын 11-нд Дархан хотноо зохион байгуулахаар болжээ